Энэ оны тавдугаар сард 4,398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсчээ. Уг өсөлтөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 190-ээр буюу 7.9%, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 184-өөр буюу 2.7% дахин тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Авлигатай тэмцэх газарт 2024 оны эхний тавдугаар сард 298 авлигын гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 31-ээр буюу 11.6%-аар өссөн байна. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 36-аар буюу 17.8%-аар, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг хоёр дахинаар өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: DNN.mn