Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа
Урам зориг, баяр бахдалаар дүүрэн өдрүүдийг хуваалцаж, тамирчин хүний мөрөөдөл биелэх мөчийг дэргэдээс нь үзэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгохоор VISA-тай хамтарсан картын урамшуулалт аяныг 2024.04.01-2024.05.31-ний өдрийг дуустал зарласан билээ. Энэ хугацаанд ХААН Банкны болон гадаадын ПОС төхөөрөмжид VISA картаа уншуулсан болон олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийсэн 300,000₮ тутамд нэг тохирлын эрх олгон Парисын олимп үзэх эрхээр 4 харилцагчийг урамшуулахаас эхний хоёр харилцагчийг 2024.05.01-ний өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан юм.
Тэгвэл тус аяны сүүлийн тохирлын эздийг өнгөрсөн баасан гарагт тодруулж, “Парис-2024” зуны олимпын наадам үзэх эрхийн батламжийг өнөөдөр гардуулан өглөө. Тодруулбал, 2024.05.01-2024.05.31-ний өдрийг дуустал аяны болзол ханган тохирлын эрх авсан оролцогчдоос 2 харилцагчийг шууд дамжуулан тодруулсан юм.
- Н*Р*Н*Э*Э*, 9911****
- Т*М*Н*Э*Б*Р*Л, 9981****
“Парист хүргэх VISA” аяны эзэн болсон харилцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк