Монгол Улсын өрсөлдөх чадварыг бохирдол хойш татжээ

Монгол Улсын өрсөлдөх чадварыг бохирдол хойш татжээ

Монгол Улс дэлхийн 67 улсаас өрсөлдөх чадвараараа 61 дүгээрт эрэмбэлэгдэж, 100 оноо авахаас 46.3  оноотой байна. Энэ бол “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024”-ийн хамгийн сүүлийн мэдээ.  Улс орнуудын өрсөлдөх чадварыг дөрвөн үндсэн бүлгээр нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг. Манай улсын тухайд засаглал, бизнес эрхлэх орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсаар байна. Өмнөх онтой харьцуулбал эдийн засгийн тэнхээ болон бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа бүлгүүдийн эрэмбийн оноо бага зэрэг урагшилсан ч засаглал, дэд бүтэц, бохирдлын хувьд ухарчээ. Дэлхийн өрсөлдөх чадварын  Монгол дахь албан ёсны түнш  болох “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс дэд захирал И.Одончимэг, судлаач Ч.Ганбат нар энэхүү тайланг танилцуулсан юм.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг 1989 оноос хойш тасралтгүй гаргаж байна. Уг тайланд улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлээр харьцуулан өрсөлдөх чадварын рейтингийг гаргадаг. Өрсөлдөх чадвар өндөр орнуудаар Сингапур, Ирланд, Швейцар тодорсон бол Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл өрсөлдөх чадвар хамгийн сул байна. Монгол Улс энэ тайланд 2015 оноос хойш багтаж байгаа бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээлснээр 2018 оноос хойш онооны үзүүлэлт тогтмол буурсаар байна. 2023 оны тайланд нийт 64 улсыг жагсааснаас Монгол Улс 100 онооноос 35.56 оноо авч 62-т буюу хойноосоо гуравт эрэмбэлэгдсэн. Энэ нь өмнөх  оноос 0.64 оноогоор буурч, нэг эрэмбэ ухарсан үзүүлэлт юм. Сайн үзүүлэлтүүдэд нь оффисын түрээсийн үнэ, эмэгтэй захирлын тоо, экспорт, төсвийн үзүүлэлт орсон бол Засгийн газрын чадамж хамгийн бага буюу ердөө 5.5 оноо авсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн үзэж буйгаар Монголд багийн дарга, Иргэдийн хурлаас эхлээд Засгийн газар, УИХ хүртэлх бүх түвшинд засаглалын хямрал нүүрлэснийг онцолсон. Тэгвэл 2024 онд 67 орноос 61-т буюу даруй зургаан орноор хойшилсон. Энэ нь өмнө энэ судалгаанд ордоггүй гурван оронг нэмсэн нь нөлөөлжээ.

 

Эхний аравт эрэмбэлэгдсэн орнуудын хөдөлмөрийн үнэлэмж өндөр байна

2024 оны тайлангийн үр дүнгээс харахад өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Сингапур нэрлэгдсэн бол удаах байруудад Швейцар, Дани, Ирланд болон Хонгконг эрэмбэлэгджээ. Сингапур улс 2020 оноос хойш анх удаа дахин өрсөлдөх чадвараараа тэргүүлж эхэллээ. Харин Венесуэл, Аргентин, Гана, Нигер болон Бразил улс сүүл мушгисан байна. Өрсөлдөх чадварын хүчин зүйл тус бүрээр харвал эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт АНУ тэргүүлж, засаглалын үр ашиг болон дэд бүтэц бүлгээр Швейцар, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа бүлгээр Дани улс тус тус тэргүүлж байна. Хамгийн хүчирхэг эдийн засагтай гэх Хятад улс 14 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний нэмэгдэл муу байгаа нь хойш татсан аж. Харин баруун европын орнуудын эдийн засгийн өсөлт Хятад болон, АНУ зэрэг орноос тааруу байгаа ч дээгүүр эрэмбэлэгдсэн нь эдгээр улсад хөдөлмөрийн үнэлэмж өндөр байгаатай холбоотой гэдгийг судлаачид тодотгож байна. Дэлхий дахинаа өөрчлөн хувьсаж буй нөхцөл байдлыг урьдчилан харж, дасан зохицох чадвар сайтай байхын зэрэгцээ амьдралын чанар, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч буй улс орнууд өрсөлдөх чадвараар тэргүүлж буйг тайланд онцолжээ. Мөн 2024 оны хувьд болон цаашид хиймэл оюун, хүлэмжийн хий ялгаруулал багатай тойрог эдийн засаг, дэлхийн эдийн засгийн интегралчлал болон дижитал шилжилт үргэлжилсээр байх нь улс орнуудын хувьд анхаарах асуудал хэвээр байхыг сануулсан аж. Учир нь өрсөлдөх чадвараар тэргүүлсэн орнууд хиймэл оюун ухаан технологийн шинэчлэл хийсэн улс оноогоо ахиулсан байна. Монгол Улсын хувьд 100 оноо авахаас 46.3 хувийн оноотой. Тэгэхээр оноогоо ахиулахын тулд засаглал болон орчны бохирдол, бизнесийн орчин, хөдөлмөрийн үнэлэмж зэрэгт анхаарах шаардлагатай байна.

 

Бохирдол, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрийн хөгжил зэргээр сүүл мушгижээ

Манай улс 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн бол 2023 он хүртэл энэ оноо тасралтгүй буурсаар энэ онд ийнхүү өсөлттэй гарсан байна. Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14 дүгээрт байна. Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 23 улсаас 17-д эрэмбэлэгджээ. 20 саяас бага хүн амтай 37-н улстай харьцуулахад 37-д буюу сүүл мушгисан. Манай улс найман үзүүлэлтээр сүүл мушгисан бол мөн найман үзүүлэлтээр эхний байруудад эрэмбэлэгджээ. Тухайлбал, оффисын түрээс, үндсэн хөрөнгийн хуримтлал бодит өсөлт, ажилгүйдлийн түвшин,удирдлагын цалин, ДНБ-ий өсөлт, дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгал зэргээр эхний байруудад эрэмбэлэгдсэн. Харин экспортын түвшний төвлөрөл эдийн засгийн уян хатан байдал, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, бохирдлын асуудал зэргээр 67-д оржээ.

 

Сонгуулийн дараа валютын ханшид савлагаа үүсэх эрсдэлтэй

2024 онд Монгол Улсад тулгарч болох сорилтуудаар төсвийн зардал нэмэгдэх нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг өдөөх магадлалтай. Түүнчлэн сонгуулийн дараагаар валютын ханшийн савлагаа үүсэж болзошгүй. Мөн нүүрсний экспорт хэмжээ болон үнийн хувьд огцом буурвал эдийн засгийн сорилтууд үүсгэж болзошгүй.  Хотын менежментийг сайжруулж бохирдол, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх хөрш улсуудын геополитикийн хурцадмал байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй зэрэг сорилтуудтай тулгарна гэж эдийн засагчид анхааруулж байна.

2024 оны судалгаанд хамрагдаж буй улс орнуудын тоо 67 болж Гана, Нигери болон Пуэрто Рико улсууд шинээр нэмэгдэн оржээ. Харин ОХУ болон Украйн улсыг өмнөх жилийн адил оруулаагүй байна. Учир нь судалгааны эх сурвалжийн  мэдээлэл найдваргүй гэж үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 121 (7365)

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418