СЕХ: Г.Сайханбаяр сонгуулийн компанит ажлаа зогсооно, гэхдээ...
Сонгуулийн санал хураалт эхлэхэд ес хоногийн хугацаа үлдлээ. МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах шийдвэр гаргасан. Энэ процесс хэрхэн үргэлжлэхийг СЕХ-ноос тайлбарлахдаа “Нам нь нэр дэвшигчээ татна гээд зарласан учраас нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлаа зогсооно. Тэр хүний нэр саналын хуудаст бичигддэгээрээ бичигдэнэ. Хэрвээ энэ хүн сонгогдох түвшинд санал авбал нам нь энэ хүнээ эгүүлэн татах шийдвэр гаргах, эсвэл өөрөө татгалзана” гэсэн юм. Тэгэхээр нэр дэвшигч Г.Сайханбаяр сонгогдвол түүнийг хасаж, дараагийн хүн парламентын гишүүн болох аж. Тодруулбал, хангайн бүс есөн мандаттай тойрог учраас хамгийн их санал авсан 10 дахь хүн нь Г.Сайханбаяр нэр дэвшигчийн оронд парламентын гишүүн болох юм байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш эргүүлэн татах боломжгүй гэсэн заасан. Тодруулбал, 32.13.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn