Х.Нямбаатар: "Номин Холдинг" ХХК-ийн ТУЗ-ын дарга Ш.Баярсайхан дунд сургууль барихгүй бол газрыг нь хурааж, зөвшөөрлийг нь шалгана шүү!
Сонгуулиар нам нь ялагдаад яваад өгнө дараагийн хүнтэй нь тохироод учраа олчихно гэж бодоод байх шиг байна. Тийм юм байхгүй шүү.
Нягтаршил ихтэй суурьшлын бүсүүдэд барилга барьж байгаа компаниуд тухайн орчинд байгаа иргэдээ боддог баймаар байна. Сургууль, цэцэрлэг барина гэж төлөвлөлт батлуулчхаад сургууль байтугай хогийн сав тавих зайгүй барилга шахаад барьчихдаг асуудал хэвийн үзэгдэл боллоо.
"Номин Холдинг" ХХК-ийн ТУЗ-ын дарга Ш.Баярсайхан сургууль барих 7000 ам метр газар чөлөөлж өгье гээд усанд хаясан чулуу шиг алга болсон. Хот хоёр жил хүлээж байна. Үндэсний томоохон компаниуд жаахан ухамсартай байх хэрэгтэй. Цаашид том хотхон, хороолол барих газруудад стандартыг мөрдүүлнэ.