“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд нээлттэй болгов

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд нээлттэй болгов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 34 хувь байхаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна. Ингэснээр Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох юм байна.  Засгийн газар УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд ил болгов.

Стратегийн ач холбогдол бүхий "Цагаан суваргын ордын хувь эзэмшлийн тухай" УИХ одоогоос 10 жилийн өмнө хэлэлцэж байв. УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 23-нд өргөн барьж, УИХ-ын 2014 оны тавдугаар сарын 30-ны хуралдаанаар уг төслийг хэлэлцэх эсэхийг анх хэлэлцжээ.

Тэгэхэд Цагаан суваргын ажлын хэсгийнхэн, тодруулбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Дашбал нар оролцож байжээ.

Тэр чуулган дээр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “…Цагаан суваргын зэс молибдены орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших МАК ХХК нь 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийн тайлан, 2013 онд ТЭЗҮ-ийг тус тус хэлэлцүүлсэн байна. Тус ордыг ил аргаар ашиглан жилд 14.6 сая тонн хүдэр олборлон боловсруулж, жилд 316 тонн зэсийн баяжмал, 4403 тонн молибдены баяжуулалт гаргаж, 18 жил ашиглахдаа 11.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 2.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 6.6 жилд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр ТЭЗҮ-дээ тусгасан байна. Энэ тооцоонд зэсийн үнийг 5500 ам.доллар тонн, молибдены баяжмалыг 32700 ам.доллар тонноор тооцсон байна. Төсөлд нэг тэрбум 300 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай ба МАК компани нь одоогоор 323.1 сая ам.долларын хөрөнгийг ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт оруулаад байгаа юм байна. Уг ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан.Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 9.1.5 дугаар зүйл, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын гуравдугаар зүйлд заасны дагуу "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийг нийт хөрөнгө оруулалтын 34 хувь болох 350.6 сая хөрөнгө оруулалт байна. Тэр хувийг эзэмшихээр одоогоор мөрдөгдөж байгаа хуульд заасан байгаа. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.  Мөн ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт “…Засгийн газраас 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ЭЗБХ 2014 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд олонхын саналаар уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хууль санаачлагч тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоох, уг ордод оруулах хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна” гэж танилцуулж байжээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд “...Цааш нь хэлэлцээд явах нь зүйтэй” гэж дэмжсэн. Үүний өмнө Засгийн газраас санаачилж УИХ-д оруулж байсан уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг 2014 оны тавдугаар сарын 28-нд ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцжээ.  Энэ тогтоолыг батлах үед чуулганы хуралдаанд 53 гишүүн оролцсон. Тэдний 32 нь буюу 60.4 хувь нь тогтоолыг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батсуурь, Д.Батцогт, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, М.Сономпил, А.Тлейхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар Цагаан суваргын ордын төрийн хувь эзэмшлээс татгалзсан байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Т.САЙХАН

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419