Монголбанк мэдэж байгаа байлгүй дээ!
Гадаадын банкуудыг Оросын SWIFT-ийн аналогийг ашигласан бол хориг арга хэмжээ авна гэж анхаарууллаа G7 болон ЕХ-ны орнууд хориг арга хэмжээг дагаж мөрдөх хяналтыг чангатгахаар бэлтгэж байна.
Орос улсад хязгаарлалтыг тойрч гарахад тусалсан банкуудад хоёрдогч хориг арга хэмжээ авах тул тухайн улсын төлбөр тооцоонд ноцтой асуудал үүсгэж таарна. Шинээр тавигдах хориг нь SPFS-ийг ашиглагчдыг онилжээ (Төв банкны бүтээсэн SWIFT-ийн Оросын аналоги).
Оны эхэнд SPFS нь 556 хэрэглэгчтэй байсан бөгөөд үүний дотор Хятад, Беларусь, Армен, Тажикстан, Казахстан зэрэг 20 орны 159 гадаад хэрэглэгч байжээ.
Эх сурвалж:The Economist