Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ
Улсын мэргэжлийн хяналт ерөнхий газрыг татан буулган Засгийн газрын дэргэд Хяналт хэрэгжүүлэх газар байгуулсан. Тус байгууллага өнгөрсөн оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус. Шинэ тутам учраас нийтэд танил бус.
Тэгвэл тус байгууллага нь сар бүр Төрийн сангаас багагүй хэмжээний санхүүжилт авч захиран зарцуулдаг байна. Тодруулбал, Шилэн дансны мэдээллээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар сар бүр төрийн сангаас ТЭРБУМ хол давсан хөрөнгийн санхүүжилт авчээ. Он гарснаас хойш сар тэрбум төгрөгийг тус газар захиран зарцуулсан байна. Нэг үгээр төсвийн жил эхэлснээс хойш тус газар нь 5 тэрбум орчим төгрөгийг захиран зарцуулсныг олон нийтэд нээлттэй байдаг ШИЛЭН ДАНСНЫ сайтаас харж болно. Анхаарал татаж байгаа нэг зүйл нь тус газар уг мөнгөний захиран зарцуулалт "тодорхой бус" байна.
Тодруулбал, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээний хэсэгт маш бага хэмжээний мөнгөн дүнг мэдээлсэн байна. Тэгэхээр сүүлийн гурван сард мэдээлсэн мөнгөн дүнг тооцоход 200 сая төгрөг хүрэхгүй. Харин сар бүр тус байгууллагын данс руу Төрийн сангаас тэрбум төгрөгийн шилжүүлсэн байгааг харж болно. Бүтэц орон тоо гээд бүх зардлаа танаж үйл ажиллагаа явуулахаар болсон тус байгууллага ямар үйл ажиллагаа явуулж, сардаа ТЭРБУМЫН төсвийг хэрхэн захиран зарцуулж байгаа нь анхаарал татаж байна.
Тус газрын даргаар Б.Баасандорж ажилладаг юм.
Эх сурвалж: www.shuud.mn/