G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА
Уур амьсгалыг хамгийн ихээр бохирдуулдаг чулуужсан түлш болох нүүрсний хэрэглээг дуусгавар болгох нь олон улсын уур амьсгалын асуудлаарх хэлэлцээнд ихээхэн маргаан дагуулдаг асуудал билээ.
Цахилгаан эрчим хүчнийхээ 32 хувийг нүүрснээс авдаг Япон уг хэлэлцээрийг хойшлуулж байсан ч ийнхүү батлагджээ.
Их Британийн Эрчим хүчний аюулгүй байдлын яамны сайд Эндрю Боуи: “Бид 2030-аад оны эхний хагаст нүүрсээ бүрэн зогсоох гэрээ байгуулсан. Энэ бол өнгөрсөн жил Дубайд болсон COP28-д хүрч чадаагүй түүхэн гэрээ юм."
"Тиймээс, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бид 2030-аад оны эхэн гэхэд нүүрсний хэрэглээг үе шаттайгаар зогсоохоор зорьж байгааг дэлхийн бусад оронд зарлах болно” гэжээ.
"G7"-ын бусад олон улсууд чулуужсан түлшнээс татгалзах үндэсний төлөвлөгөөгөө аль хэдийн хэрэгжүүлсэн байна. G7-ийн цахилгаан эрчим хүчний 16 орчим хувийг нүүрснээс авдаг байна.
Уур амьсгалын өөрчлөлт, хямралын гол шалтгаан нь чулуужсан түлш юм. Өнгөрсөн жил Дубайд болсон COP28 уур амьсгалын асуудлаарх хэлэлцээний үеэр дэлхийн бараг бүх улс орон чулуужсан түлшнээс татгалзахаар тохиролцсон ч нүүрсний асуудлыг эцэслэж чадаагүй нь хэлэлцээрийн дутагдалтай тал гэж үзэж байгаа.
Эх сурвалж: CNN