ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил
Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагуудад нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:30-17:00 цагийн хооронд болно. Түүнчлэн хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8900 төгрөг, ямааны мах килограмм нь 6700 төгрөгийн үнэтэй байна.