Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Далийн ягаан цэцгийн баярыг 13 дахь жилдээ тавдугаар сарын 11-ны өдөр тэмдэглэхээр болжээ.
Энэхүү баярыг тэмдэглэснээр орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой.
Далийн баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж байгаа.
Иймээс орон нутаг тодорхой хэмжээний бэлтгэлийг хангаж,аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ болгох зорилготой байна гэдгийг Эрдэнэбулган сумын засаг даргын орлогч Г.Баярбат хэлжээ.
Хөвсгөлчүүдийн жуулчдыг татах олон арга хэмжээний нэг бол Далийн ягаан цэцгийн баяр болно хэмээн нутгийн иргэд ч хэлж байгаа юм.