“Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс, “Гэрлэж амжаагүй явна”, “Газарчин” кинонуудын гол дүрд тоглосон Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийг өдий хүртэл Ардын жүжигчин цол хүртээгүй тухай нь сошиалд шуугиж байна.
Түүнийг бишрэн шүтдэг нэгэн үе байхад чанартай хэдэн дүрээр нь тухайн цаг үеийн гоо бүсгүйчүүдийн төлөөлөл, дэлгэцэд ховордсон содон дүр төрх гэдгийг залуу үе бэлхнээ харж бахархана. Сүүлийн үед бүтээгдсэн “Жинжиймаа”, “Зүрхэнд мөнхөрсөн хонгорхон ижий” кинонууд хат суусан хийгүй уран бүтээлч, чадварлаг продюсер гэдгийг илтгэнэ. Н.Батцэцэг кино урлагийн арын албанд ч их зүйл хийж бүтээсэн. Өдгөө хоёр хүү нь АНУ-д найруулагчаар ажиллаж явна.
Эл элит гэр бүл эгэл амьдарч, туурвиж, бусдад үлгэрлэж ирсэн билээ. Өөр өөр цаг үеийн монгол сайхан эмэгтэйн хамгийн олон дүрийг дархалсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.