Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй
Иргэн О.Билгүүн "Street food" бизнес эрхэлдэг иргэдэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Нийслэл хотын холбогдох албан тушаалтнууд, хууль хяналтынхан хамтран ажиллахыг уриалж байна. "Гудамжны хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо"-нд 600 гаруй хүн гишүүнээр элсэх хүсэлтээ ирүүлсэн байгаа ч гудамжны хоол үйлдвэрлэгчид, ресторан, цайны газар, стандарт хэмжил зүйн салбар зэрэгт ажилладаг хууль, эрх зүйн орчныг мэддэг иргэдийн төлөөллийг удирдах зөвлөлдөө оруулж, сонгон шалгаруулах зорьлоготой. Аюулгүй байдлын стандарт, шаардлага хангасан хүнсний худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх нь гудамжны хүнсний бизнесийг дэмжих гол шаардлага юм.
Эх сурвалж: A24 News Agency