48:24
Энэтхэгийн Экспорт-Импорт банкны (Эксим банк) санхүүжүүлсэн Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр 2025 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна. Дорноговь аймгийн өмнөд хэсэгт байрлах тус үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай гэж тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын нефтийн үйлдвэрлэлийн 55-60 хувийг хангана гэв. JMC Projects India нь газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний шатны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдсон бол Энэтхэгийн төрийн өмчит “Инженерс Индиа Лимитед” фирм Төслийн удирдлагын зөвлөхөөр ажиллажээ.