Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...
“Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан. Хүмүүс Уиллийг шоолсон. Түүний зураг meme болсон.
Тайрис Гибсон охиноо хоёр жил хараагүйн улмаас сэтгэл санаа нь хямарч онлайнаар бахирч уйлж байхад хүмүүс түүнийг хараад шоолж байсан. Түүний зураг бас л meme болсон.
Канье Уэст мөн телевизийн шууд эфирээр сэтгэл санааны хямралд орж уйлахад хүмүүс түүнийг ‘галзуу’ гэж байсан. Тэр зураг ч бас meme болсон.
Тэгсэн мөртлөө хүмүүс эрчүүд яагаад сэтгэл гутрал, сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар нээлттэй ярьж чаддаггүй юм бол гэж гайхдаг” Эдди нь энэ асуудлыг сайн мэднээ. Өөрөө ч нүүр тулаад удаж байна. Хамгийн гол нь эр ч бай эм ч бай бүгд эцэст нь адилхан хүн юм шүү дээ.
Эрчүүд минь уйлах үедээ уйлчиж байгаара!