НҮБ-ын шинжээчид 2100 он гэхэд дэлхий даяар түймрийн тоо 50 хувиар нэмэгдэх бөгөөд засгийн газрууд энэ үзэгдэлтэй тэмцэхэд бэлэн биш байгааг анхаарууллаа. Үүнийг 2022 оны хоёрдугаар сарын 22-нд болсон НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулганы үеэр сэрэмжлүүлэв. Зүүн Азийн далайд гарцгүй Монгол Улсад хавар, намрын улиралд хур тунадас бага, хуурай, салхи шуургатай байгаа нь тал хээр, ой хээрийн түймрийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч ихэнх түймэр хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүсэж байгаа.
Гал түймрийн оргил үе нь ихэвчлэн 3-р сарын сүүлээр эхэлж, 6-р сарын 10 хүртэл үргэлжилдэг бөгөөд өөр үе нь 9-р сараас 11-р сарын хооронд эхэлдэг. Монгол Улсад ч мөн адил ган гачиг ажиглагдаж, сүүлийн жилүүдэд ган гачгийн давтамж, эрчимжилт нэмэгдсэн байна. Жилд дунджаар 4-5 удаа хил дамнасан ой, хээрийн түймэр гарч байгааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан хэллээ. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Арвайхээр, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудад элсэн цөл ихтэй тул ой хээрийн түймэр гарах эрсдэл бага байдаг талаар ярьлаа. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар иргэд шахамтай хий, газыг машиндаа их хэмжээгээр авч явдаг. Авч яваа газаа хэт халуун газарт байлгах нь галын эрсдэл үүсгэдэг болохыг анхаарууллаа.
Эх сурвалж: A24 News Agency