Алтанбулаг боомтоор улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлт эхэллээ
Алтанбулаг боомтоор улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлт эхэллээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Хиагт хот-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Улаан-Үд хот-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум чиглэлд өнөөдрөөс буюу 2022.04.01-нээс эхлэн өдөр бүр тээвэр хийхээр болсон байна. ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрэх юм. Сүхбаатар сумаас Хиагт хот хүртэлх тариф 18 мянган төгрөг бол, Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэлх тариф 40 мянган төгрөг юм.