Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх сэргэж, өлсгөлөнгөө зогсоожээ
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүлийн биеийн байдлын талаар сэтгүүлч тодруулав.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь "Э.Бат-Үүл даргын хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээснээр өлсгөлөнгөө зогсоосон. Улмаар гурав хоногийн өмнө нийтлэлийг нь хэвлэсэн" гэв.
Эргэн сануулахад энэ сарын 23-наас эхлэн Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхээ сэргэх хүртэл өлсгөлөн зарлах болсныг түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар мэдээлсэн юм.