Багш нь сурагчаа зодсон 97-р сургуулийн захирал ажлаа өгчээ
Ерөнхий боловсролын 97-р сургуулийн багш Л.Цэрэндулам сурагчаа зодсон асуудал гарсан. Үүнээс шалтгаалан Л.Цэрэндулам багш өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
Тэгвэл Ерөнхий боловсролын 97-р сургуулийн захирал Б.Алтанцэцэг мөн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудастаа "За ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө. Шинэ захиралдаа амжилт бүхний дээдийг хүсье. Дэмжин тусалж, хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа" хэмээжээ.