Америкчууд эхнэрээ өмөөрсөн жүжигчин эрийг буруутгасаар, харин Монголд бол эсрэгээрээ...
Оскарын шагнал хүртсэн Уилл Смит жүжигчин, хөтлөгч Криса Рокаг далжийтал алгадав. Тэрээр Уилл Смитийн хүнд өвчтэй эхнэрийн үсээ хуссантай холбогдуулан шог хийсэн нь хүнд тусчээ.
Хүнд өвчтэй эхнэрээ өмөөрсөн Уилл Смитийн энэ үйлдэлд Америкчууд дургуйцах хандлага гаргаж Оскарын шагналыг хураана гэх яриа гарав. Нэн даруй Уилл Смит уучлалт гуйж нөгөө хөтлөгч ч буруугаа хүлээсэн.
Гэсэн хэдий америкчууд шуугилдан эхнэрээ өмөөрсөн жүжигчин эрийг буруутгасаар. Харин Монголд бол эсрэгээрээ.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Баярсайханг цохиход бүгд баясан хөөрч байв. Гоё тавилаа, салхиулаад гэх мэтээр уухайлан дэмжиж намаа ялагдуулсан гэх хэл аманд ороод байсан У.Хүрэлсүхийн рейтэнгийг өндөрт өргөсөн билээ. Тэр дарга "Эр хүн шиг зоддог, гоё хусдаг" гэх бахдал явна. "Гэрлэж амжаагүй явна" кино дээр дарга нь жолоочийг алгадахад бүгд бахдангуй.
Харин барууны оронд Хүчирхийлэл сурталчилсан, үзүүлсэн гэж буруутгах өнгө аясаар Уилл Смитийг буруутгана. Энэ бидний гол ялгаа, хандлага юм. Баруунд хүүхдээ зодож чаддаггүй. Тэгвэл шоронд орно. Америкт амьдардаг Монгол гэр бүл, аав Улаанбаатарт ирээд хүүхдээ зодлоо ч гэх шиг. Энэ утгаараа барууны ертөнц Украйны дайныг хүчирхийлэл гэж үзэж байхад Монголчууд даварсан нацист Украйнчуудыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй гэж байх жишээтэй. Бидний үзэл бодол, харах өнцөг өөр байгаа юм даа.
Б.Жаргалсайхан