Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшсэн юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явууллаа.
Санал хураалтаар Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, Н.Онон, Д.Жавзандорж нарыг томилох тогтоолын төслийг баталлаа.