Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2,010 иргэн халдвар авчээ. Үүнээс Улаанбаатар хотод 1454, орон нутагт 531, зөөвөрлөгдсөн 25 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,692
- Хүндэвтэр – 3,450
- Хүнд-712
- Маш хүнд-35 хүн байна.