Г.Занданшатар: Ардчилсан намыхныг нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд анхааруулга өгөв.
Тэрбээр, УИХ-ын хурлын үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын маргаанаа нам дотроо эцэслэн шийдвэрлэ. Нам дотооддоо асуудлаа шийдэх ардчилсан зарчмаа умартаж болохгүй ээ. Болохгүй бол нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу та хэдийг. Энэ асуудлаа дотооддоо шийд" гэв.