Хүүхдийн мөнгөө бэлнээр авахад сар бүр хүсэлт гаргах шаардлагагүй боллоо
Хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг бэлнээр авах бол сар бүр хүсэлт гаргаж, цахимаар бүртгүүлэх журам хэрэгжихээр болсон. Харин өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ журмыг болиулах чиглэл өгсөн талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байсан юм.
Тэгвэл мөнгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд цахим платформууд ашиглан, бүх сараа нэг дор сонгон бүртгүүлэх боломжтой болжээ. Энэ талаар холбогдох яамнаас мэдээллээ.
Иргэд "EHalamj", "Ebarimt" системүүдээр нэвтрэн, бүх сараа нэг дорж сонгох боломжтой болсон байна. Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэнээс 100 орчим мянга нь харьяа халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ гаргасан бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар ирсэн байна.