Хятадын Цагаан хэрмийн хэсэг газар хөдлөлтөд нуржээ
БЭЭЖИН. /TASS/. Хятадын баруун хойд нутагт Цагаан хэрмийн хоёр метр урт хэсэг 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нурсан тухай “Global Times” сонин мэдээлжээ.
Хөхнуур мужийн Мэн Юань Хүй өөртөө засах хошуунд өнгөрсөн бямба гарагт хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн дараа эрх баригчид бүс нутгийн соёлын өвүүдийн байдлыг шалгах ажил зохион байгуулж, газар хөдлөлтийн голомтоос 114 км зайд, хөрш Ганьсу мужийн Шаньдан хошуунаас Цагаан хэрмийн нурсан хэсгийг олсон байна.
Цагаан хэрмийн нурсан хэсгийг Мин гүрний үед (1368 - 1644) барьсан байна. Сэргээн засварлагчид энэ хэсэгт хамгаалалтын байгууламж барьж, сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ.