ЭМЯ: Ковидын 1818 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барав
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 1818 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 1227 нь Улаанбаатар хотод, 565 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 26 тохиолдол батлагдсан байна.
Архаг хууч өвчтэй, ковид хавсарсан оноштой хоёр хүн нас баржээ.
Гэрийн хяналтад 14354 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4781 иргэн байна.