Д.Мандах: Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн

2022-01-12, 10:59 Улс төр 1,806 3
Д.Мандах: Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.

 

Энэ удаа  Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос сонгогдсон депутат Дашдоржийн Мандахтай уулзаж, ярилцлаа.

 

-Таныг Үндсэн хууль батлалцсан залуу үеийн төлөөллийн нэг байсан гэж сонслоо. Тухайн үед хэдэн настайдаа депутат болж байв?

-Миний хувьд аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сум буюу Ардын Их Хурлын 317 дугаар тойргоос нэр дэвшсэн. Залуучуудын байгууллагад ажилладаг, 31-хэн настай залуу анхны ардчилсан сонгуульд нэр дэвшиж байлаа.

Надтай Нэргүй  гэж сум, нэгдлийнхээ даргын албыг 30 шахам жил хашсан маш мундаг, орон нутагтаа нэр хүндтэй хүн өрсөлдөж байв. Миний хувьд нэр хүнд, ажлын туршлага энэ тэрээрээ Нэргүй гуайг гүйцэхгүй.        

Гэхдээ тэр үеийн Ардын Их Хурлын анхны ардчилсан сонгууль их шударга болсон. Магадгүй  нутгийн хүмүүс шинэ залуу үе, шинэлэг байдлыг хүсэж сонголтоо хийсэн болов уу гэж боддог. Тийм болохоор намайг АИХ-ын депутатаар сонгосон байх.

Гэхдээ энд нэг зүйлийг  зориуд тэмдэглэн хэлэхэд, тусгаар улсын чухал асуудал нь төр засгаа  эмхлэх, олон түмний төлөөллийг хэрхэн хангах вэ гэдэгт байдаг.

Тэгэхээр бүх нийгмийн байгууллын чухал тогтолцоо нь сонгууль байдаг. Гэтэл тэр үед Монголд анх удаа ардчилсан сонгуулийг явуулсан. Би тэр л анхны ардчилсан сонгуулиар депутат болсон байх жишээтэй. Энэ утгаараа олон түмэн төлөөллөө өөрсдөө сонгодог нь ач холбогдолтой шийдвэр байсан юм.

 

-Ардын Их Хурлын депутатууд дотор залуучуудын бүлэг байгуулан ажиллаж байсан гэх. Залуу гишүүд бүлэг байгуулж, ажиллахын гол ач холбогдол нь юунд байсан бол...?

-Төлөөлөгчдийн дунд дээд тал нь 35 хүртлэх насны 10 гаруй залуус л байсан. Тиймээс бид нэг бүлэг байгуулж, Сүхбаатарын Батмөнх гээд их мундаг яруу найрагч залуу бүлгий ахалдаг байлаа. Сүүлд бурхан болсон зайлуул. Бид чинь өглөө эрт цуглаад хэлэлцэх асуудал дээрээ хэн ямар байр суурь илэрхийлэх, ямар үг хэлж, санал гаргах вэ гэдэг дээрээ тохирч, ажлаа хуваарилж авдаг байв. Өөрөөр хэлбэл, хуралдаан дээр залуучуудын дуу хоолойг хүргэх гэж их тэгж зохион байгуулалттай байсан хэрэг.

 

-Үндсэн хуулийн нэн тэргүүний ач холбогдлыг тодорхойлооч гэвэл...?

-Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн суурийг  Үндсэн хуулиар тавьж өгсөн. Хэрэв шинэ Үндсэн хууль батлагдаагүй, 1992 онд нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоогүй байсан бол бидний амьдрал яаж бужигнах байсныг таашгүй Энэ утгаараа Үндсэн хуулийн амин чухал ач холбогдол нь оршиж байгаа юм.

Нөгөө талаас шинэ Үндсэн хуулийн зарчмын гол ач холбогдол нь парламентын засаглалыг сонгосон явдал. Дэлхийн хүн төрөлхтөн одоогоор үүнээс сайн засаглалыг олоогүй гэдэг.

Хэмжээлшгүй их хаант засаглал эсвэл дарангуйллын засаглал эсвэл цөөхөн олигархуудын засаглалын хэлбэрийг сонголгүй ардчилсан парламентын засаглалыг сонгосон. Энэ бол гайхалтай. Ардчилсан засаглал гэдэг тусгаар тогтнолыг баталгаажуулахаас гадна Монгол Улс ардчиллын замаар хөгжих тэр суурийг тавьж өгсөн нь хамгийн чухал зүйл байлаа. 

-Өнгөрсөн 30 жилийн улс орны хөгжлийг авч үзвэл Үндсэн хуулийн хэрэгжилт төлөвшилд ямар хандлага ажиглагдаж байна вэ?

-Үндсэн хууль нь хүний амьдралын үндсэн асуудлын суурийг зохицуулж байгаа хэдий ч үйлчлэл, хэрэгжилт нь тэр бүр мэдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хууль ч юм уу өдөр тутам хэрэглэгддэг хуулиудтай  харьцуулж хэрэгжилтэд нь хяналт тавиад дүгнэх боломжгүй гэсэн үг. Нийгмийн амьдралын зүг чиг суурь нь   Үндсэн хууль учраас энэ эх хуульдаа бусад органик болон салбарын хуулиуд нь баригдаж, чиглэж явна гэсэн үг.  

Нөгөө талаас нь үр дүнг нь дүгнэж болно. Үндсэн хуулийн суурь зарчмуудыг маш сайн тусгаж хэрэгжсэн гэж боддог. Ялангуяа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Үндсэн хуульд сайн тунхагласан. Угтаа хүний эрх, эрх чөлөөг хангана гэдэг хамгийн чухал асуудал. Хүн амьсгалахгүй бол үхнэ гэдэг ч юм уу идэхгүй бол өлсөнө. Энэ утгаараа байгалийн нэг л амьтан. Гэтэл тэрхүү байгалийн  амьтан болсон хүнийг нийгэмүүлж, эрхийг нь ойлгуулж, хамгаалж, тунхаглаж өгөх ёстой. Энэ талаас нь авч үзвэл Үндсэн хууль маш сайн хэрэгжсэн.

 

-Та Үндсэн хуульд  хүний эрх, эрх чөлөөний асуудлыг сайн тунхагласан гэлээ. Тэгвэл эдийн засгийн хөгжлийн суурь, хэрэгжилтийг дүгнэж хэлбэл...?

- Яг тухайн цаг үед хүмүүс шинэ нийгэмд амьдрахад бэлэн байсан уу гэвэл бас үгүй. Үнэндээ тэр үед ямар нийгэмд яаж амьдрах гэж байгаагаа  сайн ойлгосон хүн байсан уу гэвэл цөөн. Энэ утгаар төрийн байгуулалтын зарчмын хэрэгжилт сайн биш. Энэ нь хүмүүсийн мэдлэг боловсролоос эхлээд олон хүчин зүйлстай учир шалтгаант холбоотой.

Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимэд багш энэ тэрийн буянаар Герман Ромын эрх зүйн системд суурилсан сайн Үндсэн хууль боловсруулагдан батласан юм шүү дээ.

Нөгөө талаас нийгэм олон бүлэг хэсэгтэй тул Үндсэн хууль  тэгш сайн хэрэгжсэн үү гэвэл бас үгүй. Үндсэн хуульд зах зээлийн эдийн засгийн асуудлыг тусгаж өгсөн. Гэвч Монгол Улсын онцлогоос хамаараад эдийн засгийн суурь зарчмын хэрэгжилт төвөгтэй явагдсан гэж хэлж болно.

Нэг талаар зах зээлийн эдийн засгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн бол үр дүн сайн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ онолын хувьд авч үзвэл манайх шиг маш жижигхэн зах зээлтэй, өрсөлдөөний чадавхи сул оронд сонгодог зах зээлийн зарчмыг явуулах боломжгүй. Учир  нь амьдрал дээр цөөхөн компаниуд жижиг зах зээл дээр бие биеэ татаж унагаах юм болно. Жишээлбэл, мах сүүний үйлдвэрлэл байна. Капиталист зарчмаар явах уу эсвэл төр ямар нэг байдлаар зохицуулалт хийх үү гээд жижиг зах зээлийн төвөгтэй тал байсаар л байна.

Эцэст нь онцлон хэлэхэд, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн гэж баталгаатай хэлнэ.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419