БНХАУ "14-р таван жилийн төлөвлөгөөний олон нийтийн үйлчилгээний төлөвлөлт"-өө гаргажээ
1-р сарын 10-нд буюу өчигдөр БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо тэргүүтэй тус улсын 21 яам, хороо хамтран "14-р таван жилийн төлөвлөгөөний олон нийтийн үйлчилгээний төлөвлөлт"-өө нийтэд дэлгэжээ.
"Төлөвлөлт"-д 2025 он гэхэд олон нийтийн үйлчилгээний тогтолцоог бүрэн төгс болгож, Засгийн газрын үндсэн баталгаа бүхий олон нийтийн үйлчилгээний хэв маяг, нийгмийн олон талт оролцоотой, нийт ард түмний хамтын бүтээн байгуулалт үндсэндээ бүрэлдэж, иргэдийн амьжиргааг шинэ түвшинд хүрэх болно гэжээ.
Мөн иргэдийнхээ орон сууцны нөхцөл байдлыг идэвхтэй сайжруулах болно гэсэн байна.