“Хүний эрүүл мэнд байгалиас, Байгалийн эрүүл мэнд хүнээс” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа Улаанбаатар хотын анхны эко дэлгүүр нээгджээ. Тэд одоогоор 30 гаруй байгууллага болон хувь хүнтэй хамтран ажиллаж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг дэлгүүртээ борлуулдаг. Тус дэлгүүрийн тавилга, чимэглэл 90% хог хаягдлыг сэргээн засварлаж, дахин ашиглаж хийсэн. Мөн гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалж, хүүхдүүд, эмэгтэйчүүдэд хог хаягдлыг дахин ашиглах талаар сургалт явуулдаг байна. Дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Гантулга хэлэхдээ “бид 4 жилийн брэнд Eco life Mongolia брэндийг үүсгэж, хэрэглэгчээ бэлдэхийн тулд хог хаягдлыг хэрхэн дахин ашиглах талаар олон төрлийн мэдээ, мэдээлэл бэлтгэж хэрэглэгчээ сургаж ирсэн” тухайгаа ярилаа.
Эх сурвалж: A24 News Agency