ЭМЯ: Урьдчилсан байдлаар 10 сорьцоос омикрон илэрсэн

2022-01-07, 10:20 COVID-19 567 0
ЭМЯ: Урьдчилсан байдлаар 10 сорьцоос омикрон илэрсэн

Коронавирусийн шинэ хувилбар омикрон халдвар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй, судалгааны шатанд явж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа.  Тэгвэл энэ сарын  5-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикрон илэрч, очсон улсдаа тусгаарлагдаад байгааг эх сурвалж мэдээллээ.  Тэдгээр иргэд Монголд байх хугацаандаа олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл бий. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Яг одоогоор Омикрон хувилбар илэрсэн зүйл байхгүй. Манай улс геномын дараалал тодорхойлдог аппараттай болсон. Энэ аппарат дээр урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол илэрсэн. Эцсийн хариу гараагүй байна. Аль улсаас ирсэн иргэнээс илэрсэн гэдгийг нь тухайн үед нь зарлана. Бид ямар ч байсан 16 сорьц өгсөн байгаа. Мөн 10-12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон руу явуулсан. Шинжилгээний хариу эцэслэгдэн гараагүй байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, гадаадаас ирсэн гээд нийт 16 иргэний сорьц байгаа. Урьдчилсан байдлаар эхний 10 сорьцод байна. Гэхдээ баталгаажсан тохиолдолд мэдээлнэ. PCR-ын тусгай вариант үздэг оношлуураар S уураг тодорхойлогдохгүй байх юм бол дельта, альфа биш дараагийн хувилбар байх магадлалтай гэж үздэг. Үүний дараа баталгаажуулах шинжилгээ нь геномын дараалал тодорхойлох шинжилгээ юм. Бид сэжигтэй сорьцуудаа тэр аппаратад уншуулаад эхэлчихсэн байгаа. Энэ долоо хоногт багтаж хариу нь гарна. Ер нь Омикрон орж ирлээ гээд айж сандраад байх шаардлагагүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан.

Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэдэг нь батлагдаж байна. Дельта хувилбар уушги руу орж илүү их хүндэрдэг байсан бол  Омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Энэ нь илүү томуу томуу төст хэлбэртэй төстэй байна гэсэн үг.

Арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Лондонд очсон иргэн байгаа. Гэхдээ Монголоос очсон гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ хувилбар нь 2.5 хоногийн нууц хугацаатай. Тухайн иргэн транзит хийж явсан. Тэгэхээр замдаа халдвар авсан эсэхийг тогтоох боломжгүй.Солонгост очсон иргэний тухайд тэнд амьдардаг иргэн юм билээ. Тусгаарлалтад байх хугацаанд нь илэрсэн. Онгоцны буудлаас халдвар аваад тусгаарлалтад орсон уу гэдгийг тогтоох боломжгүй. Аль болох хөл хорио тогтоохгүй байх арга хэмжээ авна” гэсэн юм.

ХӨСҮТ-өөс өчигдөр томуугийн хамгийн хүнд хэлбэр болох А хүрээний вирус бүртгэгдсэнийг зарлалаа. Тус төвийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан “Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчин эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал учруулдаг. Сүүлийн хоёр жил цар тахал гарсантай холбоотойгоор томуугийн өвчлөл, томуу, томуу төст өвчнийг үүсгэгчийн илрэлт харьцангуй бага байсан. Гэвч 2021 оны наймдугаар сараас Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд томуу, томуу төст өвчний үүсгэгч эргэлтэд орж, өвчлөл нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч өнгөрсөн арваннэгдүгээр сараас өвчлөл нэмэгдэж эхэлсэн.

Монгол Улсад арванхоёрдугаар сарын дунд үеэс томуугийн А хүрээний H3N2 вирус орчилд орж ирсэн.  Ингэснээр манай улсад томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Арванхоёрдугаар сарын эхээс нэгдүгээр сарын дунд хүртэл оргил үедээ хүрдэг. Одоогоор амбулаторийн үзлэгээр 10000 хүн амд 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Томуугийн өвчлөл аймгуудад алаг цоог түвшинд бүртгэгдэж байна" гэв. Түүнчлэн цар тахлын халдвартай зэрэгцэж томуугийн дэгдэлт үүсвэл эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Тиймээс нийтээрээ омикроноос сэргийлэх шаардлага үүслээ. Үүний тулд маскаа тогтмол зүүх, вакцины бүрэн тундаа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419