Казахстанд эмх замбараагүй байдлаас үүдэн 90 сая ам.долларын хохирол учирчээ
Казахстанд болсон эмх замбараагүй байдлын улмаас учирсан хохирлын нийт хэмжээ 92 сая ам.доллар орчим болж байгаа гэнэ. Ийм урьдчилсан тооцооллыг Казахстаны Бизнес эрхлэгчдийн үндэсний танхим гаргасныг Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, худалдаа, нийтийн хоол, тээвэр, үйлчилгээ болон санхүүгийн салбар голчлон хохирл амссан байна. Хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг багцаалан тогтоохын тулд бизнес эрхлэгчдээс мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байгаа гэнэ.
Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ олон хотыг хамарсан. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс шалтгаалсан энэ эсэргүүцэл яваандаа улс төрийн эсэргүүцэл болсон юм. Улмаар Казахстаны нийслэл болон өөр хоёр том хотод эмх замбараагүй байдал дэгдэж, энэ үеэр эсэргүүцэгчид дэлгүүр, офис, банкны шил цонхыг хагалж, 120 гаруй машин шатаасны дотор цагдаа, түргэн тусламжийн машинууд байжээ. Одоо Казахстан даяар онц байдлын дэглэм, хөл хорих цаг үйлчилж байна.