Монголын нялх Назарбаевууд уншигтун!

Монголын нялх Назарбаевууд уншигтун!

Назарбаевийн ач, зээ, үр хүүхдүүд бие биедээ 14 сая долларын зочид буудал бэлэглэж, 3.5 тэрбум долларын нефтийн бизнес зүгээр л суудал ахисных нь төлөө гардуулж байлаа шүү дээ. Forbes сайтын дэлхийн тэрбумтнуудын эхний аравт түүний охид, хүргэд давхиж орж ирсэн жил ч байлаа. Улсдаа тэргүүн баячуудын эхний таван байрт хэдэн тэрбумын долларын жагсаалтаараа завсаргүй зогсдог. Казакстанд бизнес эрхлэхийн тулд Назарбаев овогтнуудаас зөвшөөрөл авах ёстой. Үүний тулд заавал хувь хуваалцана. Назарбаевийн ивээлд багтсан хэн бүхэн эрх мэдлийн замаар хязгааргүй баяжиж, өдгөө хувьдаа хэдэн арван онгоц, компанитай болсон байтал тус улсын эмнэлэг, онцгой байдал техник тоног төхөөрөмж муутай.

Гудамжны хуучин оймс гутал, номын худалдаа, цаасан хайрцагтай жимс ногооны арилжаа нь 1990-ээд онд гацсан мэт. Гэтэл Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөс буухдаа өөртөө зориулан Анхны удирдагчийн хууль хэмээгчийг батлуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө атгаж, охин Дарига Назарбаевт парламентаа өгч байлаа. Тэрээр Казакстаныг Евроазийг холбосон гол тоглогч болгохоор улсдаа олон арван дэлхийн хэмжээний уулзалт, форум зохиодог боловч интернэт орчин хаалттай, иргэдийн мэдэх эрх хязгаартай энэ улсыг олон улсын сэтгүүлчид шүүмжлээд буцдаг байв. "Мэдээлэл түгээх, мэдэх, хэлэх эрх нь хаалттай энэ улсад бид яагаад эдийн засгийн форум хийж байгаа юм бэ" гэж Францын сэтгүүлч эмэгтэй индэр дээрээс асуугаад оройдоо буцаж байхыг харж л суулаа.

Назарбаевийг шүүмжилсэн дотоодын сэтгүүлчид чимээгүй алга болдог, харин түүний ивээлд байдаг залуу сэтгүүлчид телевиз сайт худалдан авч өгөөд, зөвхөн төр засгаа магтах ажил хийлгэнэ. Өдгөө 82 настай Назарбаевийг шүтэн биширч, Монголд хуулбарлах оролдлого хийж байсан хүн нь Н.Энхбаяр. Түүний араас дүр эсгэсэн Назарбаев гарч ирсэн нь Элбэгдорж байлаа. Дараагийн монгол Назарбаев болох тэмүүлэл Х.Баттулгад байсан, түүний Аса Астана хотоос Казакстаны хөгжил цэцэглэлтийг, Ерөнхийлөгчийн засаглалын хамт сурталчилж байхад яг хажуугийнх нь гудамжны худалдаачнаас би 2000 төгрөгөөр "Усан доогуур 20 мянган бээр аялсан нь" номыг худалдан авч, Монголын 1990-ээд оныг санагдуулах энэ улсыг гайхан ширтэж зогслоо. Монголд нүүрлээд байсан энэ гажуудлыг засах гэж Хүрэлсүх Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, бүх эрх мэдлийг Ерөнхий сайд дээр зангидсан боловч харамсалтай нь нялх Назарбаевынхаа замыг зассанаас хэтэрсэнгүй.

Казакстанаас тэрбумтнууд нь дүрвэж байна л гэнэ, олонх нь Назарбаевийн үр хүүхэд ач зээ нар. Тэдний өмнө гишгэх тэрбумтан энэ улсад байхгүй. Харин одоогийн Монголын нялх Назарбаев нь Оюун-Эрдэнэ. Түүний ах Херо Баатар наадамгүй жилийн наадмаас хэдэн тэрбумыг халаасалж, хөшөө босгох аргаар хөрвөдөг доллар зохицуулж, манай улс төр, бизнесийнхэн Оюун-Эрдэнийн 50 хувийг нь эзэмшдэг Херо энтертайнмэнтэд сурталчилгаа, PR-ийн гэрээ хийх нэрээр мөнгөө барин дугаарлаж, ивээлд нь багтаж, инээдээр шагнуулах гээд шалдлаад гүйж яваа. Оюун-Эрдэнийн засаг ердөө Женко, Херо нарын хэдхэн хүний хүрээлэлд эргэлдэж, тэдний уулзах цэг нь Соёлын яам, ашиг сонирхлын холбоос нь төмөр зам. Тэднийг шүүмжилсэн хэн бүхэн гүтгүүлж, хохирч, гэрээ хийж мөнгөжсөн хэвлэлийн нялх Сэнгүмүүд зөвхөн магтан долоох ажил хийдэг. Гэтэл үнэн хэрэгтээ Оюун-Эрдэнэ хөршийн холбоогоо ч зохицуулж чадахгүй, хилээр ачаа бараа оруулах асуудал гацаатай хэвээр найман сарыг үдлээ.

Манайхан яахав өдөн хүрэм, өөдрөг мөрөөдлөө Турк, Солонгосоос онгоцоор зөөж, өөр бусад салбарууд сөхөрч эхэлж байна. Барилгын материалын үнэ өсч, үнэ нь өсөөд ч шрүпп, хавтангаас эхлээд олдохоо больж, шуудайгаар тасарч, шидмэсээр удахгүй тасалдах нь тодорхой боллоо. Тэгсэн ширхэг хадаасгүй, шидмэс олс ч үгүй байтлаа шинэ сэргэлтийн бодлого гээд соохолзож явна. Нөхцөл байдлаа зөв үнэлж чадаагүй тохиолдолд засч залруулна гэж хэзээ ч үгүй. Нөгөө Назарбаевийн улсын араас налж унаад л явж байна даа. Тариачин, талхчин гаралтай Назарбаев хамгийн түрүүнд төрсөн нутагтаа хөшөөгөө бариулсан байдаг юм. Төдөлгүй өөрийгөө язгууртан гаралтай хэмээн сурталдаж эхэлсэн. Намтараа шинээр зохиосон.

Манай Оюун-Эрдэнийн пэйж хуудсаа ч худалдаж аваад нэрийг нь сольчихсон гэхтэй адил түүх. Эвгүй тохиолдол шүү. Зохиомол юм зохиомол л байдаг. Назарбаевийн давхидаг гудамж, ордог дэлгүүр, үйлчлүүлдэг төвүүд үнэхээр хөгжлийн гайхамшиг. Гараад ганц алхахад хуучин гутал зарж суугаа хуучны нийгэм, хоосрон буй казакууд. Казакстаны эмч багш нар манайхантай адил амралтаараа Солонгост хар ажил хийж, ажлаа тараад халтуурт явдаг. Назарбаевийн хувьд улс нь хөгжиж л байсан байх, харин казакстанчуудын хувьд өдрөөс өдөрт ядуурал нүүрлэж ирсэн.

Нөгөө миний үглээд байдаг Ардын нам ба ард түмэн гэсэн асар том ангалын хоёр талд энэ улс гацчихсан байсан даа. Ковидын үеийн эмч сувилагч нар цалин багатай, амралтгүй, дээр нь Оюун-Эрдэнэд жагсаал суултынхаа төлөө шалгуулаад гүйж явахад Оюун-Эрдэнийн ах Херо Баатар өдрийн нэг сая төгрөгийн үнэтэй сэтгүүлчдээр ард түмний тархийг угааж, хэд хэдэн шоу өчнөөн тэрбумаар хийж, мөнгө цохиж суусныг сана. Нэмж хэлэхэд ард түмэн, улс орноо гаднын идэш болгох ийм нөхцөл байдал руу түлхэх эрх Монголын нялх Назарбаев болчихоод байгаа Оюун-Эрдэнэд байхгүй шүү. Н.Энхбаярын дарангуйллын он жилүүдэд гуйлгачны зураг сонины тэргүүн нүүрт нийтлээд анхааруулга авч байсны хувьд хэлж байна.

Хөгжин цэцэглэж байгаа жүжигт нийгмээрээ, улс орноороо тоглох ёстой юм гэсэн. Энхбаярын 12 жилийн хаанчлалын дараах тэсрэлт нь 2008.07.01 байсан даа. Монголчууд бидэнд дотооддоо эв хагарах, иргэний тогтворгүй байдал үүсгэх, иргэн ба цагдаагаа байнгын дайсагнасан байдалд байлгах эрх төрд нь ч, түмэнд нь ч үгүй. Энэ бол тусгаар тогтнолын үнэтэй гажуудал шүү. Тиймээс нялх Назарбаевууд аа, өглөө болгон наад балчир өгзөгөндөө зөгийн бал түрхээд гардаггүй л юм бол долоолтоос зайлсхийж сур. Ерөнхий сайд ч гэсэн дүлж ярвайж байгаад бусдын адил унгаж, хүндэрдгийг санаж, өгзөгийг нь арчиж өгөхөө бялдуучид нь ч бас боль. Ядаж чадалтай хүнийг тойрон хүрээлээд, чадалгүйг нь зайлуулж чаддаг үнэн бай даа.

Р.Эмүжин

31
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419