Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 570 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 339 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 19 тохиолдол батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 5352 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2843 иргэн байна.