Манайх хүн алхахад их ээлгүй сонин хот юм байна...
Ер нь ойрд их алхаж байгаа. Тэгээд ийм дүгнэлтэнд хүрсэн. Манайх хүн алхахад их ээлгүй сонин хот юм байна гэж..
За эхлээд мэдээж маш хүйтэн. Төмсгөө, нүүрээ хөлдөөчихгүй гэж их л үзнэ.
Дараа нь маш их агаарын бохирдолтой. 5 минут алхахад цээж хүндэрч, маш муухай хүхэрлэг хий аманд амтагдаж дотор муухай оргино. Хүйтэн хөлс цувна.
Дараа нь ямар ч стандартын бус явган хүний замтай. Нэг бол халтирч унах гээд, нэг бол бүдэрч уначих гээд, өндөр нам, өргөн нарийн.
Явган хүний зам, гарц нь дээр нь үргэлж машин байна. Хаанаас ч гарч ирээд дайрчихаж магадгүй учраас маш болгоомжтой ийш тийшээ харж явахаас өөр араггүй.
За тэр харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам бол ерөөсөө харааны бэрхшээлтэй хүнд зориулаагүй шүү. Түүн дээр гишгэх юм бол ямар ч хүн хальтирч унан шууд тархиа хагална.
Бас нэг хамгийн том хэцүү зүйл нь хэзээ ч явган хүний ногоон гэрэл нь асдаггүй. Замын цагдаа нь явган хүмүүсийг огт тоодоггүй. Гарц дээр бөөгнөрөөд хүлээгээд л байна, зогсоод л байна. Сиймхий харж байгаад замын цагдаа өөр эгнээг зохицуулах үед нь арай гэж зориглож зам гарах бөгөөд хүмүүс дагаж гарна. Тиймээс замаас замын хооронд алхах маш хэцүү.
Гэрэлтүүлэг байхгүй, явган зорчигчын эгнээ байр гэж бүр ч байхгүй. Энд тэндэхийн хөлдсөн бөөлжис, дээврийн усны мөс гээд хэзээ ч хаана ч гишгэж хальтирч магадгүй зүйлс ихтэй.
Бодит байдал ийм л байна.
За тэр автобусыг бол мөрөөдөөд ч хэрэггүй. Ирэхгүй. Ирсэн ч пиг дүүрэн. Хөлдөж, гэмтэж, хордож, гэмт халдлагад өртөхгүйн тулд ямар ч тэнэг хүн машин авч унамаар, п**а гэж хараахаас өөр сонголтгүй.
Тийм учраас зээлээр ч хамаагүй машин авч унана. Одоо яагаад хот түгжрээд байгааг, ойлгож байна уу?
Эхлээд замын гэхээсээ илүүтэйгээр хааш хаашаагаа 5км явган хүнийхээ замыг стандартын болгочих. Гэрлээ нэмчих, автобусныхаа тоог нэмчих.
Энд 500 автобус нэмээд, дахиад 2 гүүр нэмж бариад, замаа өргөсгөөд ямар ч нэмэргүй, ямар ч шийдэлгүй.
Хот дотор урсдаг маш гоё голтой хэрнээ Туул голоо ерөөсөө ашигладаггүй. Зундаа гоё мотортой завиар Яармагаас Амагалан хүртэл, өвөлдөө гоё мотортой чаргаар явдаг бол, голын хоёр талаар битүү мод цэцэрлэг байгуулж, хүмүүсийн явган хүний замыг хийвэл, туул гол дээгүүр хүмүүс алхдаг маш гоё гүүрнүүд хийвэл, ер нь хот доторх гол усаа ашиглах юм бол уг нь маш гоё хот байх боломжтой.
Мэргэжлийн, ур чадвартай ухаалаг хүнээр хотоо удирдуулмаар байна. Угаасаа одоо хотын менежер удирдлагуудаас юу ч хүлээгээд нэмэргүй. Нэг л их хөмсөг нь атиралдаж, бөөн юм болоод, төлөвлөөд байгаа юм шиг хэрнээ ямар ч албан бичиг, зохих ёсны үйл ажиллагаа, мэргэжлийн бус хандлага, удирдан зохион байгуулж чадахгүй байдал, хэтэрхий данхгар бүтэц зохион байгуулалт нь хотыг ийм байдалд хүргэсэн дээ.
Уг нь юу байхав дээ. Иргэдтэйгээ санаа оноогоо ярилцаад бөөндөө хичээхэд л 2 жилийн дотор Улаанбаатар хот босоод ирнэ дээ.
Юутай ч чинжилийг мэнд хүргэе
Жанын Ганбаатар