Д.Бямбаа: Ардчилсан намын авралын од нь дүрмийн шинэчлэл байна

2022-01-06, 10:54 Улс төр 1,506 6
Д.Бямбаа: Ардчилсан намын авралын од нь дүрмийн шинэчлэл байна

Ардчиллын анхдагч, АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга асан, гавьяат эдийн засагч Д.Бямбаатай ярилцлаа.


-Танай намын дотоод асуудал үнэхээр хөл толгойгоо олохоо байлаа. Намын гишүүний хувьд танд ямар бодол төрж байх юм?

-Шинэ он гарлаа. Дараагийн сонгуульд бэлдэж байх ёстой цаг хугацаа. Өнгөрсөн хоёр жил АН-ын хувьд туйлын алдагдалтай, зөвхөн хасах оноо цуглуулсан онуудыг үдлээ. АН бол Монголын улс төрд том соёлыг бий болгосон. Улс орны хөгжилд ч түүхэн шийдвэрүүд, шударга ёсны, хүний эрхийн, өмчийн болон хүн хоорондын харилцаанд дэвшил авчирсан нам. Харамсалтай нь ганц нэгхэн улстөрчдийн гайгаар нам бүхэлдээ зогсонги, олны дунд итгэл үнэмшлээ алдсан байдалд оров. Сүүлийн зургаан жил, сайн лавшруулбал 2016 оноос хойш тодрох юмгүй болчихлоо. 2012-2016 онд эрх барьж байхдаа хүртэл дотоод хямралын балгаар засгаа огцруулсан. Энэ зэрэг бусад нөхцөл байдлаас болж сонгогчдоос муу дүн авсан. Ингээд бодоход бараг л арван жилийн өмнөөс л муу түүхтэй байлаа.

-Цаашид яах вэ. АН нам энэ чигээрээ байхад Монголд өөр улс төрийн хүчин гарч ирээд орон зайг нь нөхөх юм уу?

-Тийм боломж одоохондоо алга. Энэ янзаараа 2024 оны сонгууль үр дүнгүй болохоор байна. Тэр байтугай 2028 онд ч горьдлого маш бага байна. Намын дотоод асуудал яагаа ч үгүй байна. Үүнд хоёр, гурван том шалтгаан байна гэж харж байгаа. Нэгдүгээрт, энэ намын түүх нь байгуулагдаад 30-хан жил боллоо гэж өөрсдийгөө өхөөрддөг. Энэ бол улс төрийн хугацааны хувьд бага биш. Ялсан, ялагдсандаа ч ерөөсөө биш. Улс төрийн соёл төлөвшөөд, орон зайгаа эмхлэх хэмжээний хугацаа. Хүнээр бол идэр насаа өнгөрсөн 30 гаруй жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд бид нялхсын өвчин гэдгээс гарч чадахгүй байсаар өдий хүрсэн. Буруутанг дотроосоо хайна. Ер нь аливаа албан тушаалд хэт удаан байхаар үнэ цэнээ алддаг юм байна. Тэр хүнээс шинэлэг, гэгээлэг зүйл гарахаасаа илүү муу, хорон санаа давамгайлдаг. Энэ бусармаг зүйл урт удаан хугацаанд бий болчихоод тэрэнд зууралдсан улсууд өнөөдрийн улс төрийг жинхэнэ чангаадаг хүч нь болчихлоо. АН яавал энэ хэцүү байдлаас гарч, ялалт байгуулах вэ гэвэл улс төрд ороод 30 жил болсон хүмүүс одоо тэтгэвэртээ гарцгаа. Шинэ үедээ зайгаа тавиад өг гэж хэлнэ. Бүх хүнд хамаатай баймаар байна. Бүр дүрэмдээ суулгаж өгөх хэрэгтэй. 30 жил гэдэг бол урт хугацаа. 60, 70 нас хүртэл байх ёстой гэсэн гадны улс төрийн соёлоор жишээ татах ямар ч шаардлагагүй. Монгол хүний өөрийнх нь мөн чанар харьцангуй эрт улстөрждөг хүн зон дотор залуучууд дийлэнх хувийг эзэлж байгаа энэ орон зайд тэдний дуу хоолой байхгүй учраас өнөөдөр аль, аль намд нь бусармаг байдал туйлын их болчихлоо.

-Системийн хэмжээнд өөрчлөлт хийх ёстой гэж үү?

-МАН-ын эрх барих хугацааныхаа сүүлийн нэг жил шахамд нь хийж байгаа улс төр болоод сурталчилгаандаа “Төр засаг тогтвортой байгаад 15 жил болох юм бол Монгол Улс хөгжих гээд байна” гэсэн мессэжийг өгдөг. Мэдээж ялсан нам ялалтаа улам бататгахын тулд ийм л зүйл ярина. Гэхдээ яг 15 жил, 20 жил МАН энэ улсыг мандуулах уу гэдэг нь эргэлзээтэй. Дахиад энд шинэ сонголтын халаа сэлгээний асуудал хийчихсэн учраас ам бардам дуугараад байх шиг байна. Гэхдээ 100 хувь хийгдээгүй шүү дээ. Уламжлалт коммунизм, социализмын үзэл, өмч хувьчлалын будлиан дээр тулгуурласан хөрөнгөлөг давхарга бий болчихсон. Энэ давхарга нь өөрсдөө биеэ зовоохгүйгээр бас л хуйвалдаан, хувьчлал, газар, лиценз зарах байдлаар хөлжчихсөн. Их хөрөнгөнөөс хөлжсөн масс хүн зоны эрх ашгийг хоёрдугаарт тавьж байгаа юм. Тэгэхээр тэд оффшорт мөнгөө зөөж гаргаж байна. Гадаадад очиж урт удаан хугацаанд жаргахаа бодож байна. Монгол Улсын хөгжлийг зөнд нь хаячихаж байна. Ийм масс нь маш том орон зай эзэлж байгаа учраас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын шударга ёс тогтооно, авлигыг зогсооно гэдэг нь боломжгүй зүйл. Тэр нь жил ирэх тусам тодорхой болж байна. Авлигыг яг зогсоох юм болов уу гэтэл яалт ч үгүй толгойг нь үнэрлэж зогссон дотны хүн Д.Хаянхярваа холбогдчихонгуут хэдэн сая төгрөгөөр торгосон болоод олон тэрбумын асуудлыг нь хаах шиг болно лээ. Монголын хөгжил, хүн зоны хөгжил эмгэнэлт байдалд орох гээд байна. Энэ айхавтар гажуудлын үед хүмүүсийн шунаг зан, хуулийн цоорхойн боломж дээр тоглох гэсэн атгаг санаанууд даамжирлаа. Гурван сая гаруйхан хүн амтай Монголоо бодох сэтгэлгүй болтлоо мөнгө бодсон улсуудын хүчирхийлэл өнөөдөр засаглал болж хувирсан. Тэгэхээр үүнийг зогсоох хүч АН-д байсан. Гэтэл яг ийм мөнгө боддог хүчин АН дотор өндийнгүүт МАН-тай ав адилхан өнгөтэй болчихсон. АН бол шударгын төлөө байсан. Өнгөрсөн цаг дээр яриад байгаагийн цаана өөрсдөө олигархи болох гэж хүссэн, их мөнгөний төлөө донтсон нэр нь тодорхой хэдэн улсуудын баруун солгойгүй наймаалцал бугшсан. Хэдэн жишээ татахад, нийгмийн даатгалын сан хөмрөг, АСЕАМ-ын далбаан дор явагдсан луйврыг хэлж болно. Улаанбаатар хотын дахин төлөвлөлт ч ченжийн асуудалд хутгалдсан. Энэ бүгд нийгэмд цацагдсан үнэн баримтууд. Ер нь эрх ашгийн төлөө, мөнгөний төлөө сүнсээ худалдахаас буцахгүй улсууд явж байна. Яагаад гэвэл баян байх нь аз жаргалтай гэдэг ойлголт цаана нь байгаа болохоор. Энд бүр том системийн хэмжээнд нь шинэчлэл хийх цаг болжээ.

-Яаж?

-Систем тэр чигээрээ уналтад ороод эмх замбараагүй болсон. Монгол Улсыг хөгжлийн том зургаар нь харахад гацчихсан байна. Энэ гацаан дээр ганц хотын мэр ч үг хэлээд хэрэггүй. 20, 30 жилийн дараах хөгжил ярьсан Ерөнхий сайд байгаад ч нэмэргүй. Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс их зүйл хүсч байсан. Бүх түвшинд үнэмлэхгүй ялалт авсан намын лидер хүн маш жинтэй, хүчирхэг дуу хоолой гарч ирэх байх гэтэл өмнөх Ерөнхийлөгчөөс ялгарах юм алга. Нууц биш. Монгол Улсын эрх ашиг өнөөдөр алт, зэс, нүүрсний үнийн хийрхэл дээр оршин тогтож байгаа шүү дээ.

-АН бол энэ улсын тулах хоёр баганы нэг. Харамсалтай нь сөрөг хүчний үүргээ ч биелүүлж чадахаа байлаа...

-Үнэхээр хоёр баганатай гэр тогтвортой байдаг. Багана нь хугарсан гэрийг униар, гишүү саваагаар тулсан ч тогтворгүй. Тэгэхээр Монголын улс төр, амьдралд АН хэврэгшиж байгаа шалтгаан нь чадалгүй чансаагүй болчихсон байгаа юм. Өнөөдөр сөрөг хүчин байхгүй болчихсон. Сөрөг хүчнийг байхгүй болгох захиалга МАН-д бий. Мэдээж МАН өөрсдөө удаан хугацаанд засаглал барьж, удаан хугацаанд чөлөөтэй идэх хүсэлтэй. Гэтэл үүний эсрэг зогсох хүчин нь байхгүй болчихсон.

-Эрх баригчдыг шүүмжилсэн болгон цагдаа хүчний байгууллагаар сүрийг үзүүлсэн жишээ олон бий. Эрх баригчид дарангуйллын систем тогтоож байна гэж их ярьцгаах боллоо?

-Ганцхан жишээ хэлье. Миний дүү түрийвчээ унагачихаж. Удаагүй, 5-6 минутын дараа цагдаагаас залгасан. Сонгинохайрханы цагдаагийн хэлтэс дээр ирж хэтэвчээ аваарай, бид оллоо гэсэн. Хувь хүний мэдээллийг хэдхэн минутад олоод гар утас руу нь залгах боломжтой технологийн хөгжилд амьдарч байна. Тэгэхээр өнөөдөр хэн нь дотуураа ямар хувцастай явааг рентигенээр харж байгаа мэт нэвт шувт мэдэж байна. Эрх баригчдыг шүүмжилсэн хүн бүр дээр хар данс хөтөлдөг болжээ. Тэрний өнцөг өөрсдөд нь ашиггүй юм уу, шүүмжилсэн байвал жинхэнэ гайтуулдаг. Энэ чинь жинхэнэ дарангуйлал. Хүний хэлэх эрх чөлөө боогдоод ирэхээр тэмцэх эрх чөлөө нь байхгүй болчихдог. Тэмцэх эрх чөлөө нь байхгүй болчихоор бусармаг шударга бус байдал нь цэцэглэдэг юм байна л даа. Монгол Улс өнөөдөр бие биенээсээ болгоомжилсон байдалтай болж хүний мөс чанар юу ч үгүй хэврэгшээд байна. Хүн чанарын мутацид орсон сэтгэл зүй өнөөдөр биднийг аль ч улсаас дорой байлгах, ямар ч орны иргэдээс дутуу аз жаргалтай амьдрах суурь нь болоод байгаа юм. Энэ яг ямар галзуурал солиорол яваад байна вэ гэхээр эрүүл улс төргүй, эрүүл шүүмжгүй болчихсоны илрэл. Аливаа асуудалд өнгө мөнгөөр хардаг тийм үе бий болчихлоо. Боловсролын систем уналтад орчихлоо. Цахимаар хичээл орж байгаа гээд талаас илүү цагийг нь хүүхдүүд энтертаймент үзэж өнгөрүүлж байна. Оюунд нь цэгцтэй мэдээлэл өгөх сургалт байхгүй болсон. Чанаргүй хүмүүсийн бүхэл бүтэн үе бэлдэж байна шүү дээ. Өмнө аав, ээжид нь мөнгө өгч байгаад сонгуульд ялдаг байсан бол дараа нь адгуус шиг хашиж байгаад команд өгөх нь байна. Хойд Солонгос шиг томчуудынхаа өөдөөс тархиараа цемент дээр савж унаад байхаас өөр аргагүй фанат үе бэлтгэдэг суурь гарч ирлээ. Энэ бол эрх чөлөө биш ээ.

-Танай намын тамга тэмдэгний хэрүүл удаан үргэлжилж байна. Хэд ч хуваагдчихав даа. С.Эрдэнэ өөрийг нь дагасан М.Тулгатыг эвгүй байдалд оруулчихлаа. О.Цогтгэрэлийн тал бас Онц их хурал хийж, тэрийг нь дээд шүүх албан ёсных гэж үзсэнийг зарлалаа. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна?

-АН-д хуваагдал гэж ярих юм бол С.Эрдэнийн самарсан нэг хэсэг байгаа. Тэр хүнийг дагаж, ашиг сонирхол үүсгэж явсан нь цөөнх бий. Хэрэв дүрмээр зөв голдиролд орох юм бол маш хэврэг бүтэц дээр нурж унана. М.Тулгат гэдэг залууг дагаж залуу үе гарч ирвэл хэрэгтэй байна гэж харсан юм. Гэвч М.Тулгатын өөрийнх нь сонголт нь С.Эрдэнийг түшсэнээс болж хасах оноо цуглууллаа. Өөрөө ч сая С.Эрдэнэдээ жийгдлээ. Мэдээж өсөрхсөндөө улам хорлож, дүрэм журмыг бүртгүүлэхгүй байх хар массын улсууд тэнд үлдлээ. Наад талд нь эрүүл АН үлдсэн юм уу гэвэл дахиад хуваагдчихсан. Би хатуу ч гэсэн үнэн үг хэлье. Улс төр дотор IQ өндөр гэгддэг Увс аймгийн сүрхий залуус олон бий. Гэхдээ тэдний албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал нь арай л их. Үүнээс болоод О.Цогтгэрэл намын лидерийн төлөө цагаа олоогүй зүтгэсэн. Одоо тэр хэсэг Н.Алтанхуяг дээр нэмэх нь О.Цогтгэрэл, дахиад нэмэх нь Д.Дорлигжав гээд Увс гэдэг фракц харагдангуут нэлээд том масс нь хүлээн зөвшөөрөхгүй. Хуйвалдаан гэж харагдаад байна. АН-ын гол цөм гэгдэж байгаа гурван хэсэг нь морь унасан толгойгүй хүн шиг болчихсон. Энгийн масс нь хүлээн зөвшөөрөхгүй флатформыг бий болгочихсон. Наана нь яахаа мэдэхгүй, сонголтоо хийхгүй, “Яршиг даа, чимээгүй явж байя, тэгж байгаад болно биз” гэсэн хэсэг АН-ын нийт гишүүдийн 60,70 хувь нь. Тэд залхчихлаа. Одоо яах юм бэ. Увсын Н.Алтанхуягийн төлөө дахиад зүтгэх юм уу. Цагаа тулаад ирэхээр Н.Алтанхуяг заль хэрэглэнэ. Эсвэл луйварчин С.Эрдэнийн төлөө зүтгэх юм уу. М.Тулгат, О.Цогтгэрэл, С.Эрдэнэ гэсэн гурван гамшгийн толгойг гурвууланг нь байхгүй болгоод шинэ хүн гаргаж ирвэл АН-д өөрчлөлт үнэртэж магадгүй. Энэ гурван толгой гурвуулаа зууралдаад л байвал дахиад нэг дөрөв, найман жилийн ялагдал, гутамшиг, бухимдал байсаар байна. Арай дүрэмдээ увс хүнийг дарга болгохгүй гэж бичиж болохгүй байх. Гэхдээ иргэний зориг гаргаад Увс аймгийн төлөөлөл нэг удаа АН-д зайгаа тавьж өгөх хэрэгтэй санагдана.

-Барьцаа улам ахиулах гэж зууралдаж байгаа энэ гурвын үед АН-д шинэ хүнийг яаж гаргаж ирэх юм бэ?

-Гарын арван хуруунд багтах хүн вакумжсан орчинд суугаад намын дүрмээ улаан цоохор болтол нь шинэчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, дүрмээрээ тогтолцоогоо босгоно гэсэн үг. Өндөр барилга архитектурын шийдэл гарсны дараа босдогтой адил. Эхлээд намаа дахин шинэчлэх зүйлийг нэг бүрчлэн гаргаж тавихад зориг зүрхтэй, сэтгэл зүйтэй залуус суух хэрэгтэй. Улсын баяраас өмнөхөн үзэл санаа гэж хоосон лоозогнохоосоо илүү дүрэм барьсан Үндсэн хуулиа дагасан эрх ашиг дээр нэгдэж магадгүй. Тэр дотор 30 жил улс төрд явсан хүмүүстээ гавьяаны тэмдэг зүүж өгөөд гэртээ амар гэж хэлэх ёстой. Дүрмийн аргаар зоригтой “тэтгэвэрт” нь гаргамаар байна. Үүнд Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, би ч орно. Тэгж байж Социал демократ, МҮДН, Сэргэн мандалт, МоАХ угшлын тэнэглэлийг зогсооно. Бидний цаг үеэс доош 50, 40 настнууд гээд ачаа даах бүхэл бүтэн үеүд бий болчихоод байхад тэдэнд зай тавьж өгсөнгүй шүү дээ. Манай нам МАН-аас лав 3-4 үе солилцоогоор хоцорчихлоо. 30 жилийн өмнө тэмцэж босч ирсэн 20, 30 настнууд эд дундаа 40, 50 хүрч байсан учраас гоё харагдаж байсан. Одоо эрүү өвдөг нь нийлээгүй ч гэсэн хор найруулж, татаж унагахын ид шид нь бүрдсэн золбин улстөрчид болоод дууслаа.

-Дүрмээ шинэчиллээ гэхэд яаж батлах вэ. Сая Онц их хурал зохион байгуулахад О.Цогтгэрэлийг өөрсдийнхөө хүмүүсийг цуглуулсан, хүчин төгөлдөр бус гээд л шуугьсан шүү дээ?

-О.Цогтгэрэлийн харж чадахгүй байгаа зүйл бол намын дүрэм. Энэ бол хууль гэсэн үг. АН-ын дүрмийг дахиад сайн мэддэг залуучуудын бүрэлдэхүүнтэй ягштал сууж байгаад гаргаж ирээд, тэрийгээ Их хурал дээрээ хатуу нууцлалтай батлах хэрэгтэй. Том хэлэлцүүлэг явуулаад байх ч шаардлагагүй. Дүрэмд хэн ч гомдохооргүй шанаа авах заалтууд оруулах ёстой. Хууль дагаж эрх чөлөө үнэртэнэ. Хууль дагаж бусармаг зүйл зогсоно. Системийн гажуудлаас гарах гарц нь намын Их хурал гэдэг үнэмлэхүйн чадамжтай бүтцээр батлуулсан дүрэм. 2006 оны гуравдугаар сарын 18-нд болсон АН-ын Их хурлаар дүрмээ батлуулсан. Тэр дүрэм АН-д ялалт авчирч байлаа. Олон задарсан, фракцийн хөдөлгөөнийг хаасан. 2008 онд манай нам үзэл суртал, итгэл үнэмшлээр үнэмлэхүй ялалт байгуулсан. Үүний фундамент нь дүрэм байсан. Үнэмлэхүй хүчтэй дүрмийн өмнө хүнээ бөхийлгөдөг. Зарим нь цаазын хуульгүй Монголд нулимна гэж тооцох байх. Гэхдээ тэрийг олонх нь барьж аваад өөрсдийн туг болгодог хуультай болчихвол цөөнх нь захирагдана. АН-ын авралын од нь дүрмийн шинэчлэл байна.

2
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419