Өчигдөр /2021.01.05/ таван айлын гэр, байшин шатжээ. Тухайлбал:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 04-ний өдрийн 18:23 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан иргэн Т-ийн 5 ханатай хоёр гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 28 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр 04-ний өдрийн 21:13 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр 05-ны өдрийн 01:42 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход цоожтой 10х15 метрийн хэмжээтэй байшин, 5х6 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 1 цаг 20 минут, хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр, унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 02:08 цагт очиж нэг цаг ажиллаж тус тус унтраажээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр 04-ний өдрийн 12:27 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан иргэн Б-ын 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.