ЭМЯ: Коронавирусийн 488 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барав
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 488 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 360 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 28 батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 3457 хүн байна.