АН хаачих вэ?

2022-01-04, 10:26 Улс төр 1,670 7
АН хаачих вэ?

АН-ын дарга хэн бэ, тус нам хаашаа яваад байна гэдэг асуулт улс төрийн хүрээнд оньсого шиг байсаар өнгөрсөн оныг үдсэн. Тэгвэл энэ асуултын хариу бүрхэг хэвээр шинэ онтой золголоо. Өчигдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарийн бичгийн дарга нараа дагуулан, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Ганбаттай хамт Төрийн ордонд  “4:11” хэвлэлийн хурал хийсэн бол “Бүлгийн хурлын шийдвэр”   хэмээн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг  нар тусдаа мэдээлэл өгөв. Уг нь хамтраад нэгдсэн байдлаар хийсэн бол  АН  нэгдмэл, хүчтэй гэж ойлгогдох байлаа.

Иргэдийн зүгээс итгэл үнэмшил төрөх байв. Гэтэл нөгөө л тус тусдаа хурал хийж, “Энэ намыг авч явах хүн  нь би шүү”  гэсэн тэмцэл  нь хэвээр. Ямар ч нэгдэлгүй атлаа “Бид  иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаахын төлөө зүтгэнэ” гэцгээх. Үүнээс үзвэл АН  олон толгойтой, одоо хүртэл хаашаа явах тухайд замаа сонгоогүй, хэн даргалах нь нэг мөр болоогүй байна. Гэхдээ тэдэнд итгэх, эсэх нь  иргэдийн эрх  юм.   С.Эрдэнэ, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхны байр суурийг хүргэе.

 

С.Эрдэнэ: Энэ оныг  хүний эрхийг хамгаалах жил болгоно

-Улс орон даяар үүссэн олон асуудал дотор цар тахал, нийгэм эдийн засгийн сэдэв анхаарал татаж байна. Өнгөрсөн онд  хүний эрх,  иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх ихээхэн зөрчигдсөн. Эрх баригчид энэ талаар алдаа гаргасан. Иймд бид УИХ дахь бүлэгтээ игэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах  хуулийн төслийг боловсруулж ажиллах чиглэл өглөө. Хүний эрхийн төлөө сөрөг хүчний нам гол хүчээ тавьж ажиллана.

 

Д.Ганбат:  Иргэдтэйгээ хамтарч үүргээ гүйцэтгэнэ

-Жагсаал, цуглаантай холбоотой хууль  Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нийцэхгүй байна гэдгийг АН асуудал болгон тавьсан. Хууль дээдлэх зарчим алдагдсан.  Энэ хуулийг бид иргэдтэйгээ хамтран нээлттэй хэлэлцүүлж батлуулах ёстой. Бид цөөнх болсон ч иргэдтэйгээ хамтарч  сөрөг хүчний  үүргээ гүйцэтгэнэ.

 

О.Цогтгэрэл: УДШ-ийн шийдвэр  манай талд гарсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс  тусдаа  мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн  О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нар үг хэлэхдээ намын дотоод асуудлыг түлхүү илэрхийлэв. О.Цогтгэрэл “УИХ-д бүлэгтэй намын хувьд  эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилд  Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцууллаа. Үүнийг даган  Монголын гадаад, дотоод  өр нэмэгдэж байна.  Уул уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж ирлээ. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй  өөрсдийн PR-ыг  эрчимжүүлэх  бодлого явуулах болсон. Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх /УДШ-ээс/ 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхон хэлэхэл арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж  байгаа. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаж  ажиллана. Учир нь УДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг.

 

Н.Алтанхуяг: АН-ыг хуваасан мэт жүжиглүүлсэн эзэд хариуцлага хүлээх ёстой

-УДШ О.Цогтгэрэл даргатай АН-ын Их хурал, Үндэсний бодлогын хороо хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Улстөрийн намын тухай хуульд зааснаар намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийднэ гэж заасан. Гэтэл УДШ-ийн 20 гаруй шүүгч хуулиас давсан журам гаргаж байна. 30 хоногийг 60 болгож өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл өрнөсөн зүйлс бүгд жүжиг. АН-ыг хоёр хуваагдсан мэт жүжиглүүлсэн. Энэ хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой.

АН-ийнхүү Төрийн ордны хоёр талд өөр, өөр мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэв.  УИХ дахь тус намын бүлгийн дарга Д.Ганбат намын дарга С.Эрдэнийн хийсэн 4:11 мэдээлэлд байлцсан . Харин бүлгийн гишүүдийн зүгээс хийсэн мэдээлэлд тэрбээр харагдсангүй.

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419