Өнгөрсөн онд улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 33.404 зөрчлийг цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн байна.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 1312 тохиолдол бүртгэгдэж 95 хүний амь нас хохирсон байна.
Тиймээс жолооч нарыг архи уусан үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж, Тээврийн цагдаагийн албанаас Уусан бол бүү жолоод аян өрнүүлж байна.