Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 226 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 163 нь Улаанбаатар хотод, 56нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 7 батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 3371 хүн байна.