Өөрийгөө 1900 онд төржээ гээд төсөөлөөд үзээрэй.
14 настайд чинь Дэлхийн 1-р дайн эхэлнэ
18 настайд чинь дуусахад 22 сая хүн үхсэн байна.
Төд удалгүй, цар тахал гарна.
Испани томуу 50 сая хүний амь насыг авч одно.
Арай гэж амьд үлдэхэд 20 настай байна
Дараа нь 29 насанд чинь Нью Йоркийн хөрөнгийн бирж нурж, дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр инфляц, ажилгүйдэл, өлсгөлөн үүсэж тэндээс амьд үлдэнэ.
33 хүрэхэд чинь , Нацистуудын гарт эрх мэдэл шилжинэ
39 хүрэхэд чинь Дэлхийн 2-р дайн эхлэж 45 насанд чинь дуусна
Холокост буюу хоморголон устгалд 6 сая Еврей хүн үхэж, нийтдээ 60 сая хүний амь эрсэднэ
52 настайд чинь Солонгосын дайн эхэлнэ
64-тэйд чинь Вьетнамын дайн эхлээд 75 хүрэхэд чинь дуусна
1983 онд төрсөн хүү өөрсдийн өвөө, эмээгийнхээ ямар хэцүү амьдрал туулсныг гадарлах ч үгүй, тэд хэд хэдэн дайн, байгалийн гамшиг, өвчин зовлонгоос амьд үлдсэн хүмүүс.
1995 онд төрсөн 25 настай хүүгийн Амазаоноос захиалсан бараа нь ирэхгүй гурав хоноход л дэлхий сүйрсэн мэт аашилж, мөн фэйсбүүк, инстаграмд оруулсан зураг нь 15 лайк хүрэхгүй бол амиа хорлох шахдаг.
2020 онд бидний ихэнх нь хангалттай тав тухтай орчинд амьдарч, гэрээсээ олон төрлийн энтертайнмент үүсгэвэрт холбогдож, өөрсдийн хэрэгцээнээсээ хэт давсан хэрэгцээтэй байна.
Гэсэн ч хүмүүс бүх зүйл дээр гомдоллодог. Тэдэнд тог, утас, хоол, халуун хүйтэн ус, хоргодох дээвэр бүгд байна. Өмнө нь эдгээр хүний наад захын хэрэгцээ бүхлээрээ хэзээ ч бүрэн хангагдаж байгаагүй. Гэсэн ч хүн төрөлхтөн бүх л амь эрссэн нөхцөлд амьд гарч, хэзээ ч өөрсдийн төрөлх баяр баясгалангаа гээж байсангүй.
Сэтгэл судлаач: Б. Санчир