Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын иргэдийг соён гэгээрүүлэх зарим ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдэж байв. Тухайлбал автомашиныхаа цонхоор тамхины иш, ундааны сав гаргаж шидсэн иргэнд арга хэмжээ авдаг болно хэмээсэн юм.
Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард болсон Засгийн газрын хуралдааны үеэр тэрбээр ийн мэдэгдсэн. Мөн нэгдүгээр сарын 1-нээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн удирдлагуудад зарим эрх мэдэл шилжиж байгаа юм.