Д.Амартүвшин: МАН-ын эрх мэдэлтнүүд хэдэн жилийн дараа бүгд гудамжинд гарна. Энэ эрх мэдэл чинь насан туршдаа үргэлжлэхгүй
Өнөөдөр зохион байгуулагдсан нийтийн сонсгол иргэдийн оролцоог хангалттай хангаж чадаагүй, дутуу дулимаг зохион байгуулсан хэмээн Тэвчээр тасарлаа хөдөлгөөний Д.Амартүвшин өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: "Монгол Ардын Намын эрх мэдэлтэй байгаа хүмүүс хэдхэн жилийн дараа бүгд гудамжинд гарна. Энэ эрх мэдэл чинь насан туршдаа үргэлжлэхгүй. Н.Учрал, Х.Нямбаатар гудамжинд гарна. Л.Оюун-Эрдэнэ сайд маань гудамжиндаа гарна. Бүгдээрээ л гудамжинд гарч л байсан. Байнга энэ эрх мэдэл нь байх юм шиг ийм хандлага гаргаж байгаа нь үнэхээр муухай санагдаж байна. Өнөөдрийн энэ хурал нь зүгээр л жүжиг явлаа.
Ийм байдлаар хүний эрхийг хамгаалахгүй, ийм байдлаар жагсаал цуглааны тухай хуулийг сайжруулна гэж байхгүй. Дахиад л эрх баригчдад таарсан, дахиад л иргэдийнхээ амыг хаасан ийм л хууль дахиж батлах нь ээ. Яагаад гэвэл энэ процесс өөрөө дарангуйллын шинж чанартай яваад байна. Бид нар процессоо ардчилсан биш явуулаад байна." гэв.