Соёлын сайдын ажлыг сайшаах, бас хэдэн үг дайх учир нь

2021-12-30, 11:07 Цаг үе 400 1
Соёлын сайдын ажлыг сайшаах, бас хэдэн үг дайх учир нь

Шинээр байгуулагдсан Соёлын сайд яамныхаа бие бүрэлдэхүүнийг хос бичигтэн болгох ажлыг эхлүүлсэн тухай мэдээ тун таатай сонсогдож байв.

40 гаран жилийн тэртээ 1970-аад оны сүүлч үе юмсан. МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв абугайтан Эвлэлийн ажилтай холбоотой хэдэн нөхдөд монгол бичиг сургах дамжаа хичээллүүлж УБДС-аас ахмад багш Лхамхүүгийн Дамдинжав гуайг урьж заалгасан билээ. Дуурийн театрын даргын албатай миний бие эвлэлийн сонгуульт ажилтай тул тэр дамжаанд хамрагдсан юм. Түдэв даргаас бүгд эмээнэ. Тэрбээр үгээ нэг л удаа хэлнэ. Түдэв даргатны хэлсэн товчхон хэдэн үг санаанаас өнөө хэр гардаггүй. Нэгэн цагт олон улсыг холбож байсан монгол хэл бичгээ залуус та нар мэдэх хэрэгтэй. Монголчуудын сэтгэлгээний соёлын үндсийг зуун зуунаар тээж ирсэн монгол бичиг, монгол хүн гэдгийг чинь үеийн үед тодосгоно. Хойчийн нэгэн цагт монгол бичгээ өмгөөлөн хамгаалах хэрэг ч тулгарч мэдэх юм гэж тэр их сэтгэгч хэлж байсан нь нэлээд холыг харж байсан хэрэг байжээ. Их эрдэмтний 40 гаран жилийн тэртээ таамаглаж байсан асуудалтай өнөөдөр тусгаар Монгол Улс тулгарав. Чухам энэ үед Соёлын сайд яамныхаа бие бүрэлдэхүүнийг хос бичигтэн болгох ажлыг яаравчлан эхлүүлсэн нь цагаа олсон ухаалаг хэрэг мөн тул сайшаагдах учиртай.

Соёлын асуудалд төрийн дээд удирдлага багагүй анхаарал хандуулж байгаа нэн таатай “энэхэн зурвас үед" сайн муу хэлэгдсээр байгаа энэ салбарын ажлыг өөд татаж шинэ амьсгаа оруулах боломжийг залуу сайд эрэлхийлэн байгаа нь түүний сонинд өгсөн ярилцлагаас илт байна.

Зах зээлийн тогтолцоонд хөлөө олж чадаагүй цорын ганц салбар болохыг зөв харж соёлын салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхээс ажлаа эхэлсэн нь тун сайшаалтай.

Соёлын салбарын хөгжлийн ойрын болон хэтийн төлвийг тодорхойлсон нэлээд өргөн цар хүрээтэй ажлыг хэрэгжүүлж байгаа тухай сайдын ярилцлагад өгүүлжээ.

Монгол Улс залуусын орон. Дэлхий дахинд гарсаар буй соёлын шинэ шинэ давалгаа манай залуу үеийнхнийг тойрч гарахгүй нь үнэн. Үүнээс урган гарах соёлын хэрэглээний шинэ хандлагатай зохицсон өв соёл, өрлөг түүхээрээ бахархах сэтгэлгээний соёлыг бүтээх “угтвар бодлогод” анхаарч байгаа юм байна.

Гэхдээ орчин үеийг хэт дагах, хуучныг хэт баримтлахын аль аль нь хүссэн үр дүнд хүргэхгүй гэдгийг анхаарах учиртай.

Мэдлэгт суурилсан нийгэмд шилжих үйл явц улс орнуудын хөгжлийн гол хандлага болж байгаа өнөөгийн нөхцөлд үндэсний соёлын өвөрмөц онцгой хувилбар бүхий инновацийн үнэ цэнийг буй болгоход чиглэсэн, соёлын бүтээлч үйлдвэрлэл хэмээн томъёолон буй соёлын хэрэглээний “хэрэгцээг” үүсгэх асуудалд анхаарлаа хандуулсан нь сайшаалтай.

Соёлын яамны ажлын чухал хэсэг нь нийгмийг гоо сайхнаар хөглөж, үзэгч олны оюуныг амраасан уран сайхны бүтээлийг олшруулж хүртээмжийг нь сайжруулахын сацуу энэ цаг үеийн ээдрээтэй асуудлыг зоригтой хөндсөн тайз дэлгэц, телевизийн бүтээлийг буй болгоход анхаарлаа хандуулах, монголчуудын мянга мянган жилийн оюуны чадавхын илэрхийлэл болсон үндэсний соёлын өвийг хамгаалан уламжлуулах, ухааруулж сэхээрүүлэхэд чиглэсэн бүх ард түмний гоо сайхны боловсролыг дээшлүүлэх иж бүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд чиглэгдэх нь дамжиггүй. Эдгээрийг тодорхой судалгаанд үндэслэсэн төсөл хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн гэж ойлгож байна.

Эдгээр сайхан мэдээнд соёлын салбарын ахмад ажилтан бидний сэтгэл дүүрэн байгаагийн хажуугаар сэтгэл дундуур байгаа асуудал бас бий.

Улигтыг домоглов гэдэг шиг соёл, урлагийнхны дунд улиг болсон нэгэн эмзэг сэдвийг хөндөхгүй өнгөрч болохгүй байна.

Монголын үндэсний циркийн асуудал төр, засгийн бүх түвшинд онцгойлон яригдах цаг болсон. 80 жилийн түүхтэй, олон он жил бүтээл туурвилаараа дэлхийд нэр суугаа мандуулж байсан Монголын циркийн урлагийг сэргээх асуудлыг хамгийн түрүүнд ярьж, эрчимтэй хөөцөлдөж байх ёстой газар нь зөвхөн Соёлын яам.

Монголын циркийн урлаг бол дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж байсан манай улсын “жинхэнэ” брэндийн нэг мөн байв.

1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Румын улсын техник эдийн засгийн тусламжаар сүндэрлэсэн, инженерийн үлэмж нарийн тооцоололтой, өндөр стандартын барилгыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн жил, энэ ондоо улсын мэдэлд эргүүлэн авах “хэлэлцэл”-ийг хийж эхлэх ёстой бусуу. Тухайн үеийн БСШУ-ы яам, Төрийн өмчийн хорооны “алдаатай” шийдвэрээс болж мянга мянган үзэгчийг нэгэн жарны туршид цэнгүүлэн бишрүүлж байсан үндэсний бахархал болсон монгол циркийн урлаг үнэн хэрэгтээ сүйрсэн юм.

Сэтгэлд дотно санагдах энэ барилгын нүүрэнд шинэ жилийн, цагаан сарын, наадмын хямдралтай худалдаа гэсэн зарлал харагдах болсоор хүмүүний амьдралын нэгэн мөчлөг өнгөрөв. Энд гэрээлж авсан нөхдийг буруушаах гэсэнгүй. Гэхдээ л “менежментийн гэрээ”-гээр авсан учраас, Монголын циркийн урлагийг цаашид хөтөлж хөгжүүлэх асуудал уг гэрээнд хэрхэн тусгасан тухай, гэрээгээр хүлээсэн үүрэг хэрхэн биелэсэн тухай ярих л учиртай.

Орлогоороо зарлагаа нөхөх ямар ч боломжгүй, 200-гаад жүжигчин, инженер техникийн мэргэшсэн хамтлаг, нүсэр аж ахуйг авч явах арга ухааныг олно гэдэг хувийн хэвшлийн хувьд тийм амар зүйл биш. Менежментийн гэрээ байгуулахаар зориглохдоо гэгээн сайхан төсөөлөлтэй байсан нь лавтай. Хэнбугай ч алдаж онодог хорвоо юм хойно.

Цаашид гэрээнд тусгасан үүрэг амлалт биелэгдэх боломжгүй нөхцөл байдал нэгэнт буй болсон гэж үзвэл гэрээлж авсан талтай Соёлын яам нэн даруй хэлэлцээрийн ширээний ард сууж, “зах зээлийн зарчим”-аар хэлэлцэн тохиролцож циркийн барилга байгууламжийг улсын мэдэлд буцаан авах асуудлыг шийдэх ёстой.

Менежментийн гэрээгээр авсан тал нөхцөл байдлыг зөв ойлгож нааштай хандах байх гэдэгт ахмад бид найдаж байна.

Консерваторийн дэргэдэх циркийн ангийн төгсөгчид, суралцагчдын бие бүрэлдэхүүн, гадаад орнуудад тоглолт хийж амьдралаа залгуулж яваа жүжигчдээ цуглуулж үе үеийн билиг төгөлдөр авьяастнуудын бүтэн жарны туршид бүрдүүлж буй болгосон манай улсын анхны тэр сонгодог дагшаа найрал, тэдгээр хосгүй гайхамшигг үзүүлбэрүүдийг нэхэн сэргээж, мартагдан буй циркийн урлагийг дахин мандуулах нь энэ цагийн Соёлын яамны үүрэг биш гэж үү.

Бүх аймагт майхан цирк байгуулах зорилт дэвшүүлсэн гэж сонсогдож байна. Зөвхөн дулааны улиралд ашиглах боломжтой майхан циркт ирэх он жилүүдэд хэдхэн хөнгөн үзүүлбэрийн тоглолт хийсээр байх болж байна уу. Майхан циркт, авхаалж самбаа, ур чадварын цогц болсон циркийн урлагийн хаан үзүүлбэрүүдийн тоглолт хийх боломж туйлын хязгаарлагдмал гэдгийг бодож үзсэн үү. Циркийн үндсэн суурь манеж, уран бүтээлчдийн үндсэн суурь бүрэлдэхүүн байхгүй нөхцөлд энэ бодлого хэрэгжих боломж бүр ч байхгүй.

Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарсан хэрэг болно. Харин тэр төлөвлөсөн хөрөнгийг урын сангийн “өлсгөлөн”-д нэрвэгдсэн орон нутгийн театр чуулгуудад зориулах нь үр дүнд хүргэнэ.

Түүнчлэн манай уран сайхны сургалтын гал голомт, мэргэжлийн ууган сургуулиудын нэг, тэр тунхаглан буй “бүтээлч үйлдвэрлэл”-ийн гол хүчийг бэлтгэх уурхай ХБДС, эдүгээгийн Монгол Улсын консерваторийн хөгжлийн асуудалд Соёлын яам хамаатайн дээд хамаатай. Бүхэл зунжин намаржингаа үргэлжилсэн тус сургуулийн өчүүхэн газрыг тойрсон хэрүүлийг огт сонсоогүй мэт дув дуугүй суугаа Соёлын сайдын байр суурь гайхал төрүүлнэ.

Түүнчлэн сургуулийн удирдах зөвлөлийг шинэчлэн бүрдүүлэх асуудал ид өрнөж байхад огт хамаагүй мэт хөндий байгааг зөвтгөх арга алга. Үндэсний брэнд болсон энэ сургуулийг Соёлын яам эрхэмлэн, үеийн үед ивээлдээ байлгаж элгэндээ тэвэрч байх ёстой юм.

Энэ сургууль улиран одсон он жилүүдэд Боловсоролын яам, Соёлын яамны хамтарсан удирдлага дор сургалт, уран бүтээлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн түүхтэй. Энэ зарчим Соёлын яамыг тухайн үед үгүй хийсэн зарим зүтгэлтнүүдийн гайгаас улбаалан алдагджээ. Үүнийг сэргээх хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Мөн салбарын боловсон хүчнийг бэлтгэгч нөгөө нэгэн уурхай Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн мэргэжлийн сургалт, хөгжлийн чиг хандлага ч Соёлын сайдын анхаарлын төвд байх чухал асуудал мөн. Тус сургуульд бэлтгэгдсэн дуучид, зураачид ур чадвар, чадавхаараа дэлхийн уран сайхны ертөнцийг доргиож, ижилгүй зохиомж, дурсгалтай бүтээлүүд нь үзэгч сонсогчдыг алмайруулан гайхшруулж, тэд эх орныхоо нэрийг мандуулан “Монгол”-ын гэсэн орон зайг үүсгэн тэлсээр явна.

 

Ж.Баатарцогт (Ph.D)

БНМАУ-ын Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд асан

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419