О.Батсайхан: 1911 оны хувьсгалын удирдагч бол яах аргагүй 8-р Богд

О.Батсайхан: 1911 оны хувьсгалын удирдагч бол яах аргагүй 8-р Богд

Монгол Улсын төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.

 

Өнөөдрөөс яг 110 жилийн өмнө буюу 1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж яг юу болсон юм бэ? гэдгээс яриагаа эхлэе?

Монголчууддаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 110 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол Монголчуудын хамгийн эрхэм дээд, тусгаар тогтнолын баярын өдөр юм. 110 жилийн тэртээ, Цагаагчин Гахай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 9 буюу 1911 оны 12 сарын 29-нд Монголчууд 18, 19-р зуунд Өмнөд Монгол Манжид дагаар орсноос хойш 270 жилийн дараа, Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа, Зүүн гарын хаант улс буюу Ойрдууд Манжид эзлэгдсэнээс хойш 150 гаруй жилийн дараа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээсэн өдөр юм. 1911 оны 12 сарын 29-ний өдрийн морин цагт Монголын бурхан шашинтны тэргүүн 8-р Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын Эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол Богдын шар ордонд болсон байдаг. Энэ ёслолд Халх, Ар, Өвөрмонгол, Халимаг, Буриад гээд нийт Монголчуудын төлөөлөл оролцсон. Одоогийн МУИС-ийн 1,2,3-р байрны өмнөх талбайд Хан, Ван, Гүн, Ноёд гээд нүд алдам их хүн цугласан байлаа гэдэг. Богдын шар ордонд 10 гаруй гэр ордон бэлдсэн байсан. Тэгээд морин цагт Улсын Эзэн хааны ширээнд Богдоо өргөмжилж, Сайн ноён хан өргөмжлөлийг гардуулан, ерөөлийг Да лам Цэрэндорж уншиж танилцууллаа гэж түүхэн сурвалжид бичсэн байдаг. Бидний сайн цаг гэж ярьдаг морин цагийг 12 цаг 01 минут гэж бичсэн байх юм. Ингээд төрийн ордонд цугласан 100-гаад хүмүүс баруун өвдөг дээрээ гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөжээ. Энэ нь Богдыг хаанд өргөмжилж байгаад баярлаж байгаа мэт хэрэг боловч чухамдаа олон жилийн турш эрх чөлөөгөө боомилуулж, Манжийн эрхшээлд байснаасаа хагацаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулсандаа баярлаж, нулимс унагаж байсан гэдгийг түүхийн сурвалжид бичсэн байдаг.

Энэ цаг мөчид Алтанбулаг, Ерөө, Улиастайд байсан Монголчууд Их хүрээний зүгт хандаж сүү, цагаан идээний дээжээ өргөж байж. Ерөөд байсан Кармикова гэж хүн Монголчууд ийм нэг хүн шиг байхыг би өмнө нь үзсэнгүй ээ гэж бичиж. Энэ үйл явдлын талаар гадныхан цөөнгүй бичиж, зураг хөрөг авсан байдаг. Монголчууд тусгаар тогтнолоо олж, өөрийн газар нутагтаа эзэн суулаа гэж бичиж үлдээсэн. Тухайн үйл явдалд оролцсон Оросын Ерөнхий консул Люба 1912 оны 1 сарын 12-нд явуулсан мэдээндээ “Хэзээ нэгэн цагт энэ үеийн түүхийг бичих бол уг үйл явдлыг санаачлан, зохион байгуулсан Богд гэгээний аймшиггүй чин зоригийг үнэлэх нь гарцаагүй” гэсэн байдаг. “Энэ төрийн эргэлтийг Богд гэгээн удирдлаа. Богд гэгээн байгаагүй бол өдийд Монголыг Хятад залгисан байх байлаа” гэж Оросын эзэнт гүрний гадаад бодлогын архивт цагаан дээр хараар бичсэн нь үлджээ. Ийм том үйл явдал болсон юм. Ингээд  Пунцагсүрэн бэйс гарч ирж, Хаан эзэн суулаа, Улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн, Их хүрээг Нийслэл хүрээ гэж нэрийдлээ. Их Монгол улс сэргэн мандлаа, даяар олноо тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж байна гэж зарласан байдаг.

Уг ёслолын дараа Богд хаан зарлиг буулгаж, төрийн 5 яам байгуулсан. Энэ нь барууны онолын дагуу Засгийн газраа эмхлэн байгуулж байгаа хэрэг юм. Гадаад яамны сайдаар Чин ван Ханддорж, Дотоод яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Сангийн яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Намсрай Гүн нарыг тохоон томилсон. Удалгүй хэдэн сарын дараа Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс орчин үеийн Монгол улсын үндэс суурийг тавьсан гэдгийг хэлэх нь зөв байх. Ингээд 1911 онд өнөөгийн бидний амьдран суугаа газар нутагт Монгол улсын үндэс суурь тавигдсан. Тухайн үед Монгол улс маш зөв бүтэцтэй байсан. Таван аймагтай, говь, хээр, хангай гэж хуваасан. Богд хаан бүх монголчууд монгол дээлээ өмсөцгөө, төрийн бүх хэрэг монгол хэлээр явна, монгол бичгээр хөтлөнө, төрийн тамганд гадны ямар ч үг, үсэг орохгүй гэж зарлиг гаргасан байдаг. Өдөр шөнөгүй ажилласан тэр 10 жил орчин үеийн Монгол улсын үндэс суурийг тавьсан. Мөн Богд хааны зарлигаар Монгол улсын шаштир зохиогдсон. Хууль зүйлийн бичиг 65 дэвтэр зохиогдсон. Улсын дээд, доод хурал байгуулагдсан. Угсаа залгамжилсан хан, ван ,гүнгүүдийг Хятад эхнэр авч болохгүй гэж зарлиг гаргасан байдаг.

Тийм учраас орчин үеийн Монгол улсын үндэс суурийг тавьсан энэ хувьсгалын удирдагч бол яах аргагүй 8-р Богд Жавзандамба хутагт юм. 

 

1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Богд Хаанаас өөр голлох удирдагчид нь хэн байв? Амьдрал нь учир битүүлгээр төгссөн хүн хэд хэд байдаг гэлцдэг?

1911-1924 оны хооронд Монгол улсад ганц л эзэн хаан байсан нь 8-р Богд Жавзандамба хутагт. Ойр тойронд байсан хүн нь гэвэл Сайн ноён хан Намнансүрэн, Түшээт хан Чагдаржав, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд гэх мэт анхны таван яамны сайд нар. Тэд гарцаагүй Богдыг хүрээлж байсан, хамгийн дотно хүмүүс нь. Эдгээр хүмүүс нийлэн, нэгдэж төр засгийг эмхлэн байгуулсан. Мэдээж Монгол улсын тусгаар тогтнолыг шууд хүлээн зөвшөөрнө гэж байхгүй. Гадны эсэргүүцэлтэй тулгарна. 1914 оны 6-р сард Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд баруун хязгаарт буюу одоогийн Увс аймгийн Хяргас нуур орчимд явж байгаад таалал төгссөн. Үүнд Орос их гүрний нөлөө орсон гэж харддаг. 1915 оны 2 сард анхны дипломат, Гадаад яамны сайд Эрдэнэ дайчин ван Ханддорж таалал төгссөн байдаг.

 

1919 оны 4 сард анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн нас барсан. Энэ бүхэн дээр Богд хорлосон гэж гэж бичсэн нь тэр үедээ шидсэн чулуу юм шиг байгаа юм. Сайн харвал хамтдаа хувьсгал хийгээд явсан Богдод тэднийг хорлох, зайлуулах шалтгаан байхгүй. Түүхийн хувьд лам, ноён гэж салгах нь буруу юм. Эдгээр хүмүүс нэг зорилгын төлөө, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж байсан хүмүүс. Эдгээр хүмүүсийн цаг бусын үхэлд харин ч гадны нөлөө байсан, үүнийгээ далдлахын тулд өнөөдрийг хүртэл Монголчуудыг хооронд нь талцуулж байгаа гэж бодож байна. Тийм учраас түүхээсээ сургамж авч, одоогоо цэгнэж, ирээдүйгээ зөв тольдох хэрэгтэй. 

 

1911 онд бус 1921 онд анх хувьсгал болж, Монгол улс тусгаар тогтносон мэт ярьж байна. Ямар зорилгоор, хаанаас ингээд байгаа юм бол? 

1921 оны Ардын хувьсгал гээд бүх хүн мэддэг. Монголчууд наадамдаа дуртай. Үндэсний баяр наадам бол Монголчуудын баяр цэнгэлийн манлай шүү дээ. Ардын хувьсгалын тэдэн жилийн ой гээд бүгд яриад сурчих шиг боллоо. Үндэсний баяр наадам бол маш эртний юм. Эзэн Чингис, түүнээс ч өмнө байх. Энэ бол нүүдэлчин Монголчуудын хамгийн том соёл. Энэ соёлыг нь аваад, 7 сарын 11-нтэй хамаатуулчихсан юм л даа.

1921 онд орж ирээд, 1922 оноос хойш Ардын хувьсгал болгочихсон. 1921 оны Монгол ардын хувьсгал бол 1917 онд ялсан Оросын Октябрийн хувьсгалын Монголд экспортлосон хувилбар гэж би үздэг. Энэ бол Монгол үндэстэнд харш зүйл болсон.

Энэ хувьсгалд оролцсон хүмүүсээс нилээдийг нь цааш нь харуулсан. Бодоо, Данзан, Жалханз хутагт Дамдинбазар гээд явсаар 1923 оны 6 сард Эх дагина Дондогдулам учир битүүлгээр нас барсан. Энэ талаар Оросын архивт Богд эзэнд өгсөн сүүлчийн сануулга байсан гэж бичсэн нь бий. Ингээд 1924 оны 5 сарын 24-нд Богд хаан таалал төгссөн. Ингээд хаангүй засаг Монголд тогтсон. Ингэхээр тэр хувьсгал Монгол үндэстний хэл, соёл, түүхэнд харш байгаа юм. Монголд хэрэгтэй байсан бол Монголчуудын төлөө байх ёстой биз? Түүх гуйвуулж байсан тухайд 1921-1990 оны хооронд ЗХУ социалист системийн бүх оронд үндэсний уламжлал, үндэсний түүхийг харш гэж үзэж, түүхийг нь гуйвуулж зохиож өгдөг байсан. Тухайлбал Эзэн Чингисээ шүтэхийн оронд В.И.Ленинг шүт гэх мэтээр. Чингисийн хөшөөний оронд Лениний хөшөө босгодог байлаа. Ц.Дамдинсүрэнгийн 1000 жилийн хүснэгт гэж он цагийн товчоонд оруулсан түүхийн хүснэгтийг хурааж, шатааж, устгасан шалтгаан нь 1870 онд Ленин төрсөн, Богд мөн 1870 онд төрсөн гэдэг. Үүнийг нэг хүснэгтэд Богд төрсөн, Ленин төрсөн гээд биччихсэн. Мөн 1924 оны 1 сард Ленин, 1924 оны 05 сард Богд таалал болсон үйл явдлыг нэг хүснэгтэд оруулаад биччихсэнээс болсон байдаг.

 

Монголын түүхийг бичих ажлыг ЗХУ-ын түүхчид хамтарч, үндсэн загварыг нь гаргаж зохиосон байдаг. Энэ явдал 1990 оноос хойш ч үргэлжлээд байгаа юм. Үүнийг зогсоох ёстой. Үндэсний түүхээ үнэн зөвөөр нь, бүх хэлбэрээр хүүхэд залуучууддаа хүргэхгүй бол хойч үе маань өөр түүхээр толгойгоо цэнэглээд байна. Мэргэн сайд Амарын хэлсэнчлэн дэлхий дахин гэж хэлэхээсээ өмнө Монгол гэж хэлж бай, гадаад хэл сурахаасаа өмнө Монгол хэлээ сайн сураарай гэж захисан үгийг хэлмээр байна. Тийм учраас түүхийг зөв болгох хэрэгцээ, шаардлага нэн даруй тулгарч байна. Соёлын яам, Засгийн газар үүн дээр илүү хүч тавихгүй бол Орос, Хятадын асар том соёлын дунд, 3 сая гаруй хүнтэй жижиг үндэстэн өөрсдийн соёлоо аврах шаардлага тулгараад байна. Үндэсний соёл, дархлаа, түүхэндээ асар их мөнгө зарцуулж байж Монгол үндэстэн сэргэнэ. Өөрөө өөрийгөө танина. Ингэж байж хөгжинө гэдгийг энэ баярын өдөр хэлэхийг хүсч байна. 

 

Манай уншигчдад, тэр дундаа залуучуудад түүхээ үнэнээр нь мэдэхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй юу?

Түүхээ мэдэхийн ач холбогдол нь өөрийгөө танихад байдаг юм. Та өөрөөсөө би хэн бэ? Монгол мөн үү? гэж асуух хэрэгтэй, залуучууд маань. Мэдээж Монгол хүн, монголоороо ярьж байгаа гэх байх. Тэгвэл гадны хүмүүст яг юугаараа Монгол гэдгээ ярих гэхээр үүх түүхээ мэдэхгүй байна. Үндэсний бахархал, авч явдаг соёл, өөрийн биеэр тээж явдаг тэр зүйлээ Монголчууд маань, залуучууд маань мэдэхгүй, холдсон байна. Тийм учраас хот ,хөдөө, гадаадад гээд байгаа газраа Монгол дээлээ өмсөөрэй. Монгол хоолоо хийж идэцгээ. Монголоороо ярьцгаа. Танай гэр бүлд, танай хот, аймаг, сум, дүүрэгт байдаг үндэсний бахархал болсон зүйлийнхээ талаар ярилцаарай. Улаанбаатар хотод байгаа нь зөвхөн энэ өдөр гэхгүйгээр хүүхдүүдээ дагуулаад Богд хааны ордон музейд, Чойжин ламын музейд, Үндэсний түүхийн музейд очоорой. Яагаад гэхээр хүүхэд ороод гарахад л тархинд нь мэдээлэл үлддэг юм байна. Том болоод түүхээ санах болно. Түүх бол ой санамж, чиглүүлэгч учраас энэ маш чухал шүү. Түүх бол гуйвж, дайвахгүй, Монгол үндэстэн өвөг дээдэс, түүхэндээ үнэнч байх болно гэж хэлье.

 

Танд баярлалаа.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419