ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөг байна
ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар буурч, ААН-д олгосон зээлийн үлдэгдэл 3.5 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 2.2 их наяд их наяд төгрөгт хүрчээ.
ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 58.3 хувиар өсөж 5.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 61.4 хувийг ЖДҮ эрхлэгч ААН-д, 38.6 хувийг ЖДҮ эрхлэгч иргэдэд тус тус олгосон байна.
ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдлийн:
- 36.3 хувийг худалдаа
- 11.4 хувийг боловсруулах үйлдвэрлэл
- 11.1 хувийг барилга
- 5.2 хувийг байр сууц, нийтийн хоолны үйлчилгээ
- 4 хувийг ХАА-н салбарын зээл бүрдүүлж байна.