Аливаа үндэстнийг соёл, хэл, шашнаар нь тодорхойлдог. Буддын шашин мөн чанарыг залуу үедээ таниулан тайлбарлаж чадахгүй байгаагаас залуус буддын шашнаас хөндийрч байна.
Тиймээс залуучуудын хэлээр, орчин үеийн технологийг ашиглаж, дижитал хэлбэрээр ойлгож таниулахын тулд нэгэн төслийг эхлүүлж байгаа аж. Уг төслөөр буддын философийн үзэл онол, орчлон ертөнцийн тухай тайлбар зэргийг төрөл бүрийн хэлбэрээр таниулахаас гадна шашны аялал жуулчлал, бүр виртуал аялал жуулчлал ч зохион байгуулах төлөвлөгөөтэй гэнэ.
Мөн Монголын сүм хийд, музей, эрдэнэсийн сан болон иргэдэд хадгалагдаж буй эртний ховор нандин шашны эд өлгийн зүйлсийг блокчейн дээр бүртгэлжүүж NFT болгосноор эзэнтэй болж алдагдаж үрэгдэхээс нь урьдчилан сэргийлэх ажээ. Түүнчлэн төслийг санаачлагчид монгол хүн бүрд 108 ширхэг криптовалют бэлэглэж өөр өөрийн хүссэн мэдээллийг NFT-ээр бүртгэлжүүлж, цахим орчинд үе дамжуулан хадгалуулах болом олгох юм байна. Ингэснээр та өөрийнхөө үр удамд өөрийнхөө түүх намтар, хэлэх үг сургаалаа хэдэн үеэр ч хамаагүй дамжуулах боломж бүрдэнэ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.