Н.Түвшинбаярт, начин Д.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр удаа шилжсэн ч прокурорт буцсан. Түүнд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргээр 2-8 жилийн ял төлөвлөөд байсан.
Өнгөрсөн баасан гарагт Д.Энхбат "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас барсан. Тиймээс хэргийн хохирогч нас барсан гэх үндэслэлээр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн зүйлчлэл хүндрэх нь тодорхой.
Н.Түвшинбаярыг бусдын биед хохирол учруулснаар тухайн хохирогч нас барсан гэх зүйл ангиар зүйлчлэх юм.
11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
2.5. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1. Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.Онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.