Үнийн өсөлт өрхийн эдийн засгийг, инфляц улсынхыг тамирдууллаа

Үнийн өсөлт өрхийн эдийн засгийг, инфляц улсынхыг тамирдууллаа

Эдийн засгийн чухал үзүүлэлтүүд сайнгүй болж ирлээ. Тухайлбал,инфляц хоёр оронтой тоонд буюу 10.5 хувьд  хүрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь иргэдийн худалдан авах чадвар буурч өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой инфляц үүссэн. Гол нэрийн бараануудын  үнэ дээд тал нь 50 орчим хувиар нэмэгдсэнтэй холбоотой. 250 граммын ургамлын тосыг өмнө дөрвөн мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо найман мянган төгрөгөөр авдаг болсон байх жишээтэй. Ядуурлын статистикаар гурван хүн тутмын нэг нь амьдралын баталгаажих түвшинээс доогуур амьдарч байна. Ирэх онд энэ тоо цар тахлаас үүдэлтэйгээр буурахаас илүүтэй нэмэгдэх нь тодорхой болов. Үнийн өсөлтийн график өмнөх саруудаас огцом өсч бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд үүссэн саад өсөлтийг богино хугацаанд ийнхүү түлхлээ.

Нэг ёсондоо инфляц  хэрэглээний сагс дахь арван гол бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр ноёлж байна. Дээр нь нэмээд шатахууны үнийн нэмэгдэл бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардал инфляц өсөх шалтгаан болов. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийн өсөлт тээвэр, чингэлэгийн зардал, дэлхий нийтийг хамарсан инфляц, манай суурь инфляцийн дийлэнхийг бүрдүүлж байна. Гэхдээ хүчтэй инфляцийн эсрэг манай Төвбанк бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээж хариу үйлдэл үзүүллээ. Хэдийгээр инфляц төсөөлж байснаас давсан нь бодлогын хүүг хэвээр хадгалахаас илүүтэй нэмэгдүүлэх болов уу гэсэн хүлээлтэд хүрсэнгүй.

Ирэх онд бодлогын хүүг найм орчим хувьд хүргэж нэмэх нь гарцаагүй  дүр зураг ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байгаа ч шинэ он гарахаас өмнө инфляц ийнхүү 10.5 хувьд хүрлээ. Хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэл хил, гаалийн асуудал хүндрэл дагуулсаар байх нь.

Нөгөөтэйгүүр, гадаад худалдааны эргэлт сайжирч хэвийн явагдсанаар  эдийн засаг сэргэнэ гэсэн тооцоолол байсан ч хил, гаалийн хүндрэл, барааны гацалт  хүлээлтийн гадна үлдсэн нь инфляцийг огцом өсгөлөө. Цаашид нийлүүлэлтийн гаралтай инфляцийг Төвбанк удирдах боломжгүй. Тиймээс мөнгөний мөчлөг сөрсөн бодлого, банкны зээлийн урсгалыг нэмэгдүүлэх хэлбэрээр дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих нь урт хугацаандаа инфляцийг тогтвортой байлгахад нөлөөлнө гэдгийг эдийн засагч, судлаач Л.Оюун дахин сануулсаар. Гагцхүү эдийн засагчдын  зөвлөгөөг бодлогод тусгадаггүй нь харамсалтай гэж экспертүүд анхааруулсаар ирлээ. Засгийн газраас хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн төлбөрийн хойшлуулалт болон цахилгаан, дулаан, ус, хогны  үнийн хөнгөлөлт энэ оны сүүлчээр төгсгөл болж ирэх онд иргэдэд нэрмээс болох  байлаа. Харин Засгийн газрын  өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 2022 оны зургадугаар сарын 1 хүртэл дахин хөнгөлөлт үзүүлэхээр  болсон нь инфляц үүсэх эрсдэлээс бага ч болов сэргийлэх явдал боллоо. Ингэснээр инфляцид дарлуулах айсуй эдийн засгийг түр зуур аргацаахаар болсон ч урт хугацаандаа мега төслүүдээ хөдөлгөх нь энэ цагт чухал байна. Гэхдээ эрүүл мэндээ бодох уу эдийн засгаа сэргээх үү гэдэг бодлого нэг талдаа багтаж төр, хувийн хэвшил дээр дооргүй ярьж эхэлсэн ч  өрхийн эдийн засаг үнийн гамшигт нэрвэгдсээр.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419