АНУ-дахь “Apple” компанийн ажилчид ажил хаялт зарлажээ
АНУ-д “Apple” компанийн хөдөлмөрийн нөхцлөө эсэргүүцэн ажилчид нь ажил хаялт зарлалаа.
"Ажилтнууд 2021.12.24-ний өдөр буюу өнөөдөр хөдөлмөрийн нөхцлөө сайжруулахыг шаардан ажил хаялт зарлана” гэж Apple Together хэмээх твиттер хуудсанд мэдэгдэл гаргажээ.
Тэдний зүгээс Apple-ийн ямар ч барааг битгий худалдаж аваарай хэмээн уриалж байгаа юм.
Тус компанийн ажилчид өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө тооцон олгох, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүндэтгэлтэй ажлын орчин бүрдүүлж өгөхийг компанийн удирдлагуудад хүргүүлсэн аж.